Агаарын бохирдлыг бууруулах БенеПлас төслийг хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарч буй хорт хийг бууруулах БенеПлас (BenePlus) технологийн шийдлийг Монголд АНУ-ын “Элпи Амина” ХХК-тай хамтран нэвтрүүлэхээр тохирлоо. БенеПлас нь нүүрсийг боловсруулан хангалттай дулаан ялгаруулах, нүүрсэнд агуулагдаж буй хүхэр болон бохирдуулагч бодисын хэмжээг 75 хувиас дээш бууруулах боломжтой түлш үйлдвэрлэх технологи юм. Тус технологийг нэвтрүүлснээр өртөг багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэржилт, инновацийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм.

БенеПлас технологийн шахмал түлшний өртөг нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн өнөөдөр хэрэглэж буй түүхий нүүрсний үнэнээс бага байх боломжтой юм. “ЭлПи Амина” ХХК өөрийн түнш байгууллагуудтай хамтран БенеПлас технологийн туршилтын үйлдвэрийг 2018 онд барьж байгуулах бөгөөд одоогоор байршлын судалгаа болон ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Туршилт амжилттай болсон нөхцөлд үндсэн үйлдвэрийг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-02-13 04:32:08
    Дэлхийд аль эрт бий болсон технологи Манай дарга нарт ашиггүй учраас тоодоггүй Зарим нь мэдлэг нь ч хүрэхгүй
  • Иргэн 2018-02-13 01:14:50
    За төр л нүдээ аниад дунд нь ороод сэлээд эхлэв дээ! Хувийн бизнес голдрилоороо явах нь л хамгийн зөв шүү
  • ийм технологийг аль эрт, ТӨВ аймгийн 1 з 2018-02-12 05:39:47
    ийм технологийг аль эрт, ТӨВ аймгийн 1 залуу хийгээд туршчихсан.Даанч зээл нь олдохгүй байсаар, сул зогссоор үйлдвэрлэлд нэвтрүүлж, гадныханд алдаж байх шив
  • zochin 2018-02-12 04:23:44
    хурдал