Б.Содномдаржаагийн ээж Ерөнхийлөгчид хандлаа
Ерөнхийлөгч Х.Баттулгыг орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа билээ. Тэгвэл түүнийг Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр тус аймгийн Урт булаг багийн иргэн Л.Жавзмаа Зоригийн ам насыг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн хүүгээ хилс хэрэгт тохогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгчөөс шүүх хуулийг байгууллагыг өөрчилж өгөхийг хүслээ. 

Тэрбээр “Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна.

Би танаас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захидал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irged 2018-02-15 02:39:50
    Hun gemt hereg hiisen hunee shuugch nar ta shudarga shuuhiin shuugch nariig udirdah erh baihgui geed shudargaar helj chadahgui bga shuugch naraas shudarga es ,,...
  • иргэн 2018-02-13 14:44:15
    хүн алсан хүн ягаад ШЕЗ-ын дарга хийгээд байна вэ,?
  • Зочин 2018-02-13 13:10:23
    шударга биш хүнээр ШЕЗ-ын дарга тавьчихаад Шүүх хуулийн дагуу ажиллана гэдэг дэндүү худлаа,би энэ ажлыг хийх ёс зүйтэй хүн биш гээд ажлаа шууд өгмөөр юм
  • Иргэн 2018-02-13 06:30:33
    Шүүхийн ерөнхий зөвлөлийг Хүн амины гэмт хэрэгтэн хүн толгойлж байхад хэн шударга ёсонд итгэх билээ. Тэр Лүндэндорж согтуугаар машин барьж яваад хүн алсан гэдг ...
  •  2018-02-12 11:54:47
    ЭБИ, Бат-Үүл гээд ардчилалын хараацай гэдэг баатруудаа хурдан шалга