Нефть импортлогчдын сар шинийн “бэлэг”
Манай улсад хууль дүрэмд захирагдахаасаа нэгэнт өнгөрсөн газрууд бол нефть импортлогчид. Тэд төрөөс татаас авна бүтээгдэхүүнийхээ татварыг тэглүүлнэ. Гэхдээ ингэлээ гээд ханаж цадахгүй. Үлгэрт гардаг шунал ихт шулам шиг л аашилна. Он гарснаас хойш нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж санаатайгаар шатахууны хомсдол үүсгэсэн. Үүнийхээ хариуд Засгийн газраас онцгой албан татвар цуцлуулах шийдвэрийг гаргуулж авсан. Ингэснээр литр тутмаас 270 төгрөгийг алдагдалтай байсан бол одоо А80-аас 65 төгрөг, АИ 92-оос 30 төгрөгийн алдагдалтай борлуулахаар болсон гэж байгаа.  Гэвч энэ удаад татвараа тэглүүлсэн ч үнээ нэмлээ. Учир нь  энэ сард дахин хилийн үнэ нэмэгдэж байгаа учраас нефть импорлогч АНН-үүд дахин үнээ нэмж байгаа гэнэ. Өчигдөр хилийн үнэ нэмэгдсэн бол өнөөдөр үнэ нэмэгддэг жишиг тогтсон ёсоороо хэрэгжиж эхлэв.  Хилийн үнэд дараах өөрчлөлт орсон.

А-80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар
АИ-92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар
АИ-95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар
-Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болсон байгаа. Ингэснээр  дотоодын зах зээлийн шатахууны үнэд нөлөөлсөн гэсэн үг. Цаашид үнэ нэмэгдэх эсэхийг тааварлашгүй.



Энэ бол дөнгөж эмчилгээ авч эхэлсэн манай улсын эдийн засагт хүндээр тусна гэдгийг ОУВС-ынхан хэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб “Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа. Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэж байна. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч цаашид энэ нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэсэн баталгаа байхгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Гол эрсдэлүүд бол экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.

Угаас манайд дэлхийн зах зээл дээр үнэ өсөж байхад бага дээр нь барьдаг, эрсдэлээс хамгаалах аргыг хэрэглэж заншаагүй. Нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлийг дагаж үнээ нэмж байснаас бууруулж байсан түүх үгүй. Ийнхүү шатахууны үнэ цаашид хэрхэх эсэх нь тодорхой бус болоод байна. Өчигдөр УУХҮЯ-аас мэдээлэл хийх үеэр ““Роснефть” компанитай уулзалт хийсэн. Бидэнд эерэг хандлага гарна. Монголын талд ашигтай байдлаар шийднэ гэсэн урьдчилсан хариу өгсөн. Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо болно. Энэ үед мөн шатахууны үнэтэй холбоотой асуудлаар бид ярина. Шатахууны асуудал жил бүр яригддаг. Ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө зохицуулалт хийх боломжоо төр алдчихаад байна” хэмээн мэдэгдсэн.  

Тэгэхээр одоо бол ““Роснефть” компаниас ирэх нааштай хариуг хүлээх л үлдэж байна. Угаас дотоодын монополь ААН-үүдээс ямар нэг сайн үр дүн хүлээх хэрэггүй юм.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-02-14 13:03:05
    Оросын штс-Г яагаад оруулах талаар яриад байна вэ. Үүнийг зохих б судлах хэрэгтэй шүү. Ингэвэл юун тусгаар тогтнол. Биё даасан улс болох вэ. Хэрэгтэй
  • арчаагүй төр 2018-02-14 01:18:07
    76 холбоотой ш дээ
  • Иргэн 2018-02-13 19:16:23
    Нефть импортлогчид бол үнэ буурсан үед ашгаа х олсон. үнэ нэмэгдлээ дампуурч байга эдий засгийн судалгаа гж донгосохоо боль. Бэрдүүд дампуурч үзэх хэрэгтэй шдээ...
  • ddd 2018-02-13 11:55:42
    GOO chi bol mal populist setguulch. boditoi sudalgaatai bicheec
  • уншигч 2018-02-13 05:52:49
    Манай импортлогчдод гадныхан орж ирэхэд хvнд цохилт болох учраас сvvлчийн боломжоо юу гэж алдах билээ. Ахуйхан л хамж авахаа бодно шдээ
  • Бат 2018-02-13 02:48:14
    Роснефтийг жижиглэн худалдааны эрх олго энэ үед л монголчууд хямд бензинээр хангагдана
    • dfdf 2018-02-13 11:56:18
      Ehnii 1 jil arai haymdaar hangaad , daraa jilees n chi 2 dahin. 3 dahin ondor uneer avdag bolno.
  • Гуца 2018-02-13 02:28:58
    Дотоодын ААН ээс естой ямарч ур дун гарахгуй гэдэг унэн шуу. Тэд олсон ашиг дамласан унэ энэ тэрдээ дэндуу цадаад эрдэж бардаж байх шиг байна. Муухай шаарууд.
  • u 2018-02-13 02:03:42
    shunaliin tulamuud srd tvmendee vne nemj beleg barij b.a
  • Yumand hemjee hyzgaar gej baih estoi shu 2018-02-13 01:51:54
    Shunal ihedwel Shulam geech boloh biz dee ed nar hezeech ashig muutai ajillana gej baidaggui yum sh dee ! bas Toroos hongololt nohon olgowor uramshuulal awchihn...