Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсан гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар боллоо. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.

Эргэн сануулахад, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцын БНСУ-д Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж буйгаа мэдэгдсэн. Ж.Батзандан “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай.

Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг ягштал хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Миний хувьд Б.Хурцтай өш хонзон, маргаан, сонирхлын зөрчил байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Заримаас дурдвал, Дамирангийн Энхбатыг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан cap хорьсон бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч бол Б.Хурц. Бүтэн нэг жил Монголын шоронд хоригдсон Д.Энхбат цагаадаж гарсан ч зургаан сарын дараа нас барсан.

Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Европын холбоо, Англи, Германы хууль шүүхийн байгууллагууд Б.Хурцыг одоо хүртэл шалгаж байна. Үүнийхээ төлөө Б.Хурц Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой гэж боддог. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэх өргөдлийг УИХ-д ирүүлдэг.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг УИХ-аар ярьж, захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхой болгохгүй бол гурван хүнийг хилсээр шийтгэчихлээ. ТЕГ-ын дарга энэ хүмүүсийг шийтгэснийхээ төлөө генерал цол хүртсэн.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг ТЕГ-ын дарга Б.Хурц, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан.

Намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан албан тушаалтныг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Энэ өргөдлийг өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцэхгүй дарж байгаа. Ер нь УИХ-ын олон гишүүд, бизнесменүүд Б.Хурц, түүний бүлэглэлээс маш их айдаг, айдастай байдгийг би ойлгож байна. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. ТЕГ-ын нэрийг барьсан Б.Хурцад бизнес, газар, лиценз, тендерээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Харин нөгөө талаас Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь гүтгэж, нэр хүнд, алдар нэрийг нь гутаасан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан анх мэдээлэл тараасан арга замаараа уучлал гуйх гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой юм.

Монголд ихэнхдээ УИХ-ын гишүүдийг ямар нэг хэрэгт гүтгэсэн тохиолдол гарч хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаг бол энэ удаад эсрэгээ Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн бусдыг гүтгэсэн гэж үзлээ.

Өглөөний сонин
Б.Билгүүн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-02-13 12:20:06
    OLLOO.MN iin ADMIN МЭССЭЖ УСТГААД БАЙХ ЮМАА ALNA DAA
  • batbayar 2018-02-13 11:01:09
    manai shuuh gi guuli bolsnii ilrel de huurhii. temtsej yavaa negnee ingej dalailgahad ard tumen geh uksuud tag suugai baihiin. tanitai setgel zurheeree hamt shu...
  • Бат 2018-02-13 10:41:52
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Anhaar 2018-02-13 08:36:53
    Zandan duu chi odoo Gudamnii temzegch bish shuu Baynzurhk toloolj songogdson hun gedgee bod sana odoo PR chini jaahan huurmag show maygtai haragdaad b gaa shuu!...
  • иргэн 2018-02-13 05:54:51
    Батзандан гишүүнээ Баярт бууж өгч болохгүй улсыг ямар байдалд хүргэснээ Баяр ойлгохгүй л байна даа . Намайг хэн ч яаж ч чадахгүй гэж боддог юм байхдаа
  • Zochin 2018-02-13 05:41:15
    Xurztai holbootoi neelttei helelzuulgeer Xurz bolon Shuuh zasaglal, shuuh shinjilgeenii gazar, tagnuul, zagdaa prokuroriin bulaig delgesen dee.
  • Зочин 2018-02-13 05:13:02
    Ичиж ухмээр юм.Тьфу чоорт
  • Зочин 2018-02-13 05:11:08
    МОНГОЛЫН ШҮҮХ ДАМПУУРСАНАА ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ. ИХ-ЫН ГИШҮҮД НЬ ХУРЦЫН ХАРЦААР ХӨДӨЛЖ БАЙГАА БОЛОХООР АРГАГҮЙ БАЙХ.
  • Хурц-Монголын төлөө юу хийсэн юм бэ? 2018-02-13 04:50:40
    Хурц гэж хадны Мангаа улам хүчээ авч маасайж, хэн намайг хэлэх вэ? Нохойг хэн .... гэж байх шив. Монголын ард түмэн энэ хүний үүх түүхийг олон жил сонссон до.
  • zochin 2018-02-13 04:04:09
    Олон өргөдөл ирсэн гэдэг худлаа болж байна уу, ёстой дургүй хүрчлээ.
  • .... 2018-02-13 04:03:15
    Yu galzuu hunii udriin temdeglel
  • Irged 2018-02-13 03:47:09
    Omhiirson yalzarsan shuuhees salah tsag ch baihgui bololtoi shuuhiin shiidveree gargaj tavia gishuunee hen gedeg shuugch iim shiidver gargasan talaaar olon niit...
  • цөөцөө 2018-02-13 03:24:16
    Худалаа шударга дүр исгэсэн батзандан одоо болно доо. хэзээ шударга байсан юм бэ.Харах царайны хогийн хүн
  • zochin 2018-02-13 03:21:12
    Эхлээд шүүхийн шийдвэрийг биелүүл, дараа нь заргалд.
  • Баагий 2018-02-13 03:20:47
    Батзандан бөөсөөс Курц илүү нэр хүндтэй, эрх мэдэлтэй байна гэсэн үг үү. Арга ч үгүй юм даа, их хурлын бүгдээрэнгийнх нь төмсгийг тас атгаж байгаа хүн чинь.
  • Xохимой 2018-02-13 02:52:07
    Xурц гэж нэг хохимой толгойт яагаад дийлдэхгүй байна вэ гэвэл хадам эх Hарандулам нь бөө юм гэсэн
  • Шүүх гэж ккк 2018-02-13 02:45:33
    Батзандан буруутай болж таарч байна уу? Шударга ёсны төлөө явсан хүн манайд шийтгүүлдэг болоод байна даа.
    • хуульч 2018-02-13 03:57:36
      УИХ-ын гишүүн хүн гэдэг БУСДАД САЙН ХҮН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ бусдыг муулж болдогүйн СУРГАМЖ БОЛОВ, ??? УИХ-ЫН ГИШҮҮН АСУУДАЛД УЛ СУУРЬТАЙ ХАНДАХ УЧИРТАЙ ДАА ???
  • ZOCHIN  2018-02-13 02:41:08
    IIM YLZARCHIHSAN SHUUHTEI BAISNAAS BUR HUULIGUI BOLCHIHVOL AMAR BISH UU. SHIRENGIIN HUULITAI.HURTCIIN UILDLUUD SHUDARGA UU ?
  • j,,j,kjkj 2018-02-13 02:34:48
    ЭР ХҮН ШИГ БОЛЬЦГООСОО БИЛЭЭ
  • зочин 2018-02-13 02:24:57
    Хэлэх ч үг олдохгүй болгохийм доо манай шүүх.
    • хуульч 2018-02-13 04:05:52
      ШҮҮХ ЭНД ХАМААГҮЙ--УИХ-ЫН ГҮШҮҮН ХҮН -ТӨРИЙН ХАР ХҮН юм ??? БАТЗАНДАН асуудалд улс суурьтай хандахгүй зөвхөн ялан дийлэгч ийн байрнаас хандасны ГОР ЭНЭ ДЭЭ??