УИХ 24895 цаг хуралджээ
 УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зарим баримт дурдаж танилцуулсан юм.

Үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг тэрбээр танилцууллаа. 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна. УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24895 цаг хуралджээ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан болохыг эдгээр тоон үзүүлэлт илэрхийлж байгаа аж. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.