Япончууд нийтээрээ яагаад туранхай байдаг вэ

Монголоос танил найз нөхөд маань Японд ирэхээр Япон хүмүүс яагаад ийм туранхай байдаг юм бол гэж асуудаг. Би энд 13 жил амьдрахдаа өөрийнхөө ойлгож мэдэрснээр тайлбарлъя.

1. Нийтийн ухамсар

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй илүүдэл жингийн эсрэг нийтээрээ маш их тэмцдэг. Ажлын чинь залуу, настай эрэгтэй багш чинь ойрд таргалаад диет хийж байгаа гэж сонсвол битгий гайхаарай. Нэгнийх нь гэдэс гараад ирвэл маамуутай болчихоо юу гээд тоглоомон завсраа хавчуулаад хэлээд эхэлнэ.

2. Зөв хооллолт



Япон хоол хамгийн эрүүл хоолонд ордог. Үндсэн хоол нь будаа, мисо шөл, ногоо, загас юмуу махнаас бүрддэг. Ийм хоолоо идэж өссөн хүмүүс энэ хоолоо л таална. Америк Европын нөлөө ороод талх, гоймон, түргэн хоолнууд их дэлгэрсэн ч гэсэн 2, 3 хоол дарааллаад түргэн хоол идэж байгаа хүн миний эргэн тойронд таараагүй. Мөн цагаар хооллодог, баланстай.

3. Тогтмол эрүүл мэндийн үзлэг



Хэрвээ та сурагч, оюутан бол сургуулиас, ажилтан бол компаниас, тэтгэвэрт бол дүүргийн захиргаанаас таныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Өндөр жин, цусны шээсний шинжилгээ, хараа сонсгол, цээжний зураг, зүрхний бичлэг шаардлагатай бол ходоодны дуран үздэг. Цусны шинжилгээгээр таны цусан дахь холестрол, сахар шинжилнэ. Тоо баримттай гаргаад ирэхээр хүн их анхаардаг юм байна лээ. Манай ажлын зарим хүмүүс холестрол их гарсан гээд шарсан хоол идэхгүй байгаа гэж байсан. Тэгэхээр Япончуудын илүүдэл жинд дургүй нь зөвхөн гадаад үзэмж биш эрүүл мэндээ чухалд тавьдгийн илэрхийлэл юм.

4. Төрийн дэмжлэг


 

За энэ гол зүйл маань. Энэ зурган дээр байгаа ганган гоё дизайнтай ресторан уу, зочид буудал уу гэмээр байшин бол Токио хотын Минато дүүргийн спорт цогцолбор юм. Усан бассейн, спорт жим, 3,4 том жижиг заал, дээвэр дээрх гүйдэг замаас бүрдсэн 7 давхар барилга байгаа юм. Энэ дүүрэгт амьдардаг эсвэл ажилладаг иргэд 500¥ (10000₮)-р бусад хүмүүс 800¥-р цагийн хязгааргүй хэрэглэх боломжтой газар. Усан бассейн нь маш цэвэрхэн, том, бас халуун жакүзитэй. Спорт жим нь олон машин хэрэгсэлтэй, зааландаа өглөө 8:00-22:00 хүртэл аеробик, зүнба, иог гэх мэт хичээлүүд тасралтгүй заана. 500¥ ээ төлөөд орсон л бол та алийг нь ч хэрэглэж болно. Монголд жим сарын хэд байдаг билээ бараг 200 мянга сард ихдээ 15 явсан ч нэг удаа нь 13000₮ байгаадаа. Ийм цогцолбор иргэддээ бүтээж өгөөд, ажиллуулаад явж байгаа нь мундаг биш гэж үү?





Ямар мөнгөөр барьсан бэ гэвэл энд орон нутгийн татвар гэж байдаг. Тодорхой хэмжээнээс дээш орлого авсан хүн бүр амьдарч буй дүүрэг хотдоо татвар төлдөг системтэй. Гэхдээ тэр мөнгө нь ингээд иргэддээ эрүүл амьдрах нэг арга нь болоод буцаад ирдэг байх нь.

Хамгийн мундаг нь иргэд нь үүргээсээ гадна эрхээ ухамсарлаад маш ихээр энэ газартаа ирж эрүүл мэнддээ анхаарна.

Эдгээр нь Япон хүмүүсийн илүүдэл жингүй, урт насалдаг гол шалтгаан юм болов уу даа.

Эх сурвалж: With love, Masha

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Naranguud sexendee mash muu 2018-02-14 08:15:44
    Naran zaluuchuud sexnedee mash muu. Chigchii huruu shig boovtoi, tegeed jiin god geed l tavichihna. Avah yum biahgui ee.
  • зочин 2018-02-14 05:33:36
    Тарган мал тал бүрийн ашигтай Тарган хүн тал бүрийн яршигтай
  • Зочин 2018-02-14 03:08:40
    5 алхамын газар машин унадаг хүмүүс дээ монголчууд.Нэг л их хар залуугаараа гүзээлсэн ханхалзсан нөхдүүд.
  • иргэн 2018-02-13 13:50:50
    Манай монголчууд тэгж татвар төлөхгүй ээ. Орилолдоод л дайрчихна. Татвар төлөх юмуу татвар нэмснэсс өрөө нэмсэн нь дээр гэж үздэг.
  • kkk 2018-02-13 12:46:57
    Япончууд ухаалаг ард түмэн. Ажилсаг. Маш эелдэг.
  • Бат 2018-02-13 10:43:47
    Мал тарган нь сайн хүн тарган нь эрүүл мэндэд муу тарган хүн өндөр наслахыг харсан уу үгүй
  • Иргэн 2018-02-13 09:38:47
    Санал нэг бна бас нэмэх зүйл эм тариа бараг хэрэглэхгүй Цэгэн эмчилгээ зүү төөнүүр өндөр хөгжсөн Маш зарчимч монголчууд бид суралцах юм их бий шүү