Ц.Төмөрхуягт МУГЖ цол хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар жүжигчин Ц.Төмөрхуягт МУГЖ цол олгохоор болжээ. Түүний шагналыг маргааш 11.00 цагт Төрийн ордонд гардуулж өгөх юм байна.
 
Жүжигчин Ц.Төмөрхуяг нь уран бүтээлийн гараагаа 1983 онд "Ингэх гээд байсан юм" инээдмийн кинонд тоглосноор эхэлж байжээ. Улмаар "Мөнх тэнгэрийн хүчин дор"  киноны "нялх Сэнгүм", "Шүүдэр дундуур", "Ээж", "Маш нууц", "Миний ах атаман" зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн байна.

Өнгөрсөн онд тэрбээр уран бүтээлийн ургац арвинтай байж “Илд цэцэг”, “Залуу нас”, “Манан зүсэгч”, "Анхны харц", "Хоёр ертөнц" зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ. Мөн “Ээж” МУСК-нд бүтээсэн дүрээрээ 2017 оны тавдугаар сард зохиогдсон “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.

Сонирхуулахад, тэрбээр Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү бөгөөд ах дүү долуулаа  юм. Түүний төрсөн ах  Ц.Төмөрбаатар нь мөн адил аавынхаа мэргэжлийг өвлөж авсан жүжигчин билээ.

"Итгэл" 


"Шүүдэр дундуур"
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Н.Сүхбаатар 2018-02-14 14:26:29
    мундаг сайхан байна шагнал нүдээ олно гэдэг энэ байх урлаг мандтугай
  • Зочин 2018-02-14 08:13:49
    баяр хүргье мундаг сайн жүжигчин шүү:.. Нүдээ олжээ.
  • Ю.Цэдэнбалын зээ хүү 2018-02-14 05:10:11
    Ц.ТӨМӨРБААТАР НЬ ӨӨРИЙН АВЬЯАС МУУТАЙГ МЭДЭЭД ТӨРИЙН ШАГНАЛААС ТАТГАЛЗСАН ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ОДОО ТӨРИЙН ШАГНАЛТ ГЭЖ ХЭНЭГГҮЙ БИЧЭЭД БАЙХ ЮМ.
  • үүүү 2018-02-14 01:22:18
    нүдээ олжээ баяр хүргэе
  • mongol 2018-02-13 18:13:35
    сайхан авьяастай шүү баяр хүргэж аз жаргал хүсьe
  • Mergen 2018-02-13 16:20:53
    Tumurhuyg avahas yahavde bayr hurge baljinnym baatar bolno geh yum hurtsadnashu
  • З 2018-02-13 15:17:27
    Хар сарнайн Амараа шүү
  • зочин 2018-02-13 15:13:46
    Ахаасаа илүү авьяас үнэн шүү. Болж дээ. Баяр хүргэе
  • Хонгор нутгаас 2018-02-13 15:10:04
    Ерөнхийлөгчдөө үнэхээр баярлалаа Амараа Эрдэнэтогтох Төмөрхуяг Золбоот Долгорсүрэн Батбаатар Өлзийхүү нарыг гавьяат авна гэдэгт итгэлтэй олон жил хүлээсэн юм
  • Мааяа 2018-02-13 15:02:13
    Үнэн үү. Ашгүй дэ авьяастай жүжигчин шүү. Баяр хүргэж урлагт нь улам их амжилт хүсье.Ард түмнийхээ хүндлэлийг дааж яваарай.
  • Үзэгч 2018-02-13 14:02:40
    Авалгүй яахав ээ, эзэн нь ч мөн, цаг нь ч мөн, оройтой ч гүй
  • Жинхэнэ гавьяат 2018-02-13 13:46:20
    Жавхлан, Бат-Эрдэнэ, Баясгалангийн хажууд ч харин гавьяат шүү
  • МӨ 2018-02-13 13:43:45
    Ёо ашгүй дээ ахаасаа илүү авъяастай хүн шүү дээ.