Б.Хурц хайчсан бэ
Б.Хурцын тухай сэдэв дахин олон нийтийн анхааралд өртлөө. Даваа гарагт Б.Хурцаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан уучлалт гуйх ёстой гэсэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Харин өчигдөр буюу мягмар гарагт Б.Хурцыг эрэн сурвалжилж эхэлсэн байх. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Учир нь  Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг  нэр хүндэд  нь халдсан гэх асуудлаар шүүхэд   нэхэмжлэл гаргасан ч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгчээ. Тиймээс эрэн сурвалжлах хүсэлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг гаргажээ. Уг хүсэлтийг тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд,  дээрх шийдвэрийг гаргасан байна.

 Өнгөрсөн оны сүүлээр УИХ хаалттайгаар Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэн баталсан. Үүнээс өмнө Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гэнэт л хэвлэлийн хурал зарлаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай болон Ц.Нямдорж сайдын тухай “улстөржсөн мэдэгдэл”-ийг хийсэн. Энэ үйлдлийнхээ дараа тэр ТЕГ-ын даргын суудлаа хүлээлгэн өгсөн юм. Ёстой нөгөө “Үхэхдээ үхэр буугаа тавив” гэдэг. Гэхдээ түүний олныг цочирдуулсан мэдэгдэл дуусаагүй. Тэр парламентын танхимд УИХ-ын Л.Болдод хандан “Та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан , 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?” хэмээж олон нийтийн анхаарлыг тэдний зүг хандуулахад хүргэв.

Үйл явц Л.Болд, Ж.Батзандан нар Б.Хурцын томилгоотой холбогдуулан “Нээлттэй сонсгол” зохион байгуулснаар үргэлжилсэн юм. Гэсэн ч тэднийг нээлттэй хуралдаж байх зуур УИХ Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилох тогтоолыг батлав.

Харин Ерөнхийлөгч итгэмжлэх Б.Хурцыг итгэмжлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Б.Хурцын тухай дуулиан намжмал байдалд очив. Харин одоо түүнийг эрэн сурвалжилж байна. АТГ, ТЕГ-ын бүтээгдэхүүн Б.Хурц хаана “нуугдаж” байгаа нь сонин.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zev 2018-02-18 12:19:36
    Elbegdorjiind baigaa. Eshul ebeteigee kazinodoj yavaa.
  • Ireged  2018-02-15 01:24:00
    shuuh bol zugeer l buzar hunii mosgui humuusiin tsugluulga
  • Ану 2018-02-14 23:17:13
    Тагнуулийн дарга байсан хумуус нуугдаж тоглох хоббитой болчихдог юмуу хаашаа юм. Дээхэн уед Баатар гэгч нэг генерал бас л 2-3 сар нуугдсан санагдах юм.
  • Бат 2018-02-14 09:05:20
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • ЗОЧИН 2018-02-14 08:10:19
    өө "алчихдагийм байна",,,,
  • teneg 2018-02-14 07:25:48
    yu l boloh gd bn daa muu ard tumnee huurah gd l uzeed bnu
  • хурц 164-иин шорон 2018-02-14 04:51:04
    Хурц 164-иин шоронд байгаа штээ. Банддуулаад жаргаж байгаа гэсим .
  • irgen 2018-02-14 03:44:30
    zavaarsan yum. ene hurts ch zugeer l neg hudal ug unagaahgui l baih. ed nar notloh barimtaa ustgaj amsan baiha
  • zochin 2018-02-14 02:38:33
    Батзандан уучлалт гуйх гээд Хурцыг олсонгүй.