Төрийн дээд одон медаль гардуулна
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11:00 цагт:
ОУ-ын идэвхтэй, залуу иргэдийн байгууллага болох JCI байгууллагын JCI Импакт салбар байгууллагаас утааны голомтод орших, агаарын чанар хэмжигч байхгүй бүсэд орших 39-р сургуулийн 1,623 сурагч нарт утааны хор уршигаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт хийж хүүхэд бүрт стандарт хангасан маск тарааж өгнө.
 
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно.
 
11:30 цагт:  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд СХД, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолтыг зохион байгуулах болсон талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд болно.
 
11:40 цагт:  Билгийн тооллын өвлийн адаг сарын 29-ний “Тоос буртагаа гөвөх” өдөр гэж монголчууд сонгон авч бэлэгшээж ирсэн энэ өдөр хуучин жилийн хар муу бүхнийг гөвж шинэ байгаа жилдээ шинэ төрсөн мэт ариусан орхын өлзий ерөөлийг бодон барилдуулж Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨ-нд Жилкерийн удмын ес дэх үеийн туульч А.Балдандорж “Хүрэл алтан Дөш”  туулийг бүрэн эхээр нь хайлна.
 
12:00 цагт:  МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна. Хаана: МХЕГ-т
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.