Пёнчан 2018: Медалийн чанараар Герман тэргүүлж байна

"Пёнча -2018" Өвлийн XXIII олимпийн наадам өчигдөр дөрөвдэх өдрөө үргэлжиллээ.

Өчигдрийн байдлаар биатлон, тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалт зэрэг төрлүүдэд 18 багц медалийн эзэд тодроод байна. Дөрвөн өдрийн дараах медалийн жагсаалтаас харахад Герман 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд, АНУ 3 алт, Норвеги, Франц, Канад 2 алтан медальтай удаалж байгаа юм.



Наадмыг зохион байгуулагч БНСУ-ын хувьд шорт-трекийн төрлөөс нэг алтан медаль авч наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 18 орон ямар нэгэн медаль хүртээд байна.


Өчигдөр болсон эмэгтэй сноубоардын халфпайп төрөлд АНУ-ын тамирчид алт, хүрэл медалиудыг хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Лю Жия Ю Пёнчаны олимпийн анхны медалийг эх орондоо авчирсан юм.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.