“МИАТ” ТӨХК-д үргүй зардлаа багасгах үүрэг өгөв

“МИАТ” ТӨХК, түүний удирдлагатай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй  асуудлыг тодруулахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг дуудаж холбогдох мэдээллээр тодруулга авлаа.

Т.Тамирийн хувьд уг асуудал захиалгатай мэдээлэл, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит  хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө.



Тэрээр “Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “Тус компаниас 3-н онгоц түрээслээд нэгийг нь 2013 онд буцааж өгсөн.  “Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн. Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан.  Уг нь гэрээнд бүх эд анги нь  бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.  Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хийлээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол олон нийтэд хүргэж байх үүргийг өглөө.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэрэглэгч 2018-02-23 04:40:25
    одоо ашигтай ажилласан юм бол өмнөх удирдлагууд ашгийг нь бүгдийг нь идэж ууж менежмент муутай байсанг нь шалгах хэрэгтэй шдэ
    202.179.17.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ханбогд 2018-02-14 19:59:52
    Оюу толгойн Хан бумбат -руу нисэх компаниуд бол цөм хийдэг ш дээ, МИАТ-н бойнг агаа бол 2 талдаа битүүшд суудал нь заримдаа онгоц олдохгүйээ бас
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2018-02-14 09:54:22
    Miat Oyu tolgoin nislegiig aeromongolia geh metiin huviin companies bulaaj avaad charter hiisnii huchind l ashigtai ajillasan. busdaar management saijraad zarda...
    202.131.233.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-14 09:07:42
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-02-14 07:52:28
    ямарч ашиггүй ажиллаж байгаа баланйнуудыг халаач 3 сая долларыг 9 сая болгож төлнө гэдэг чинь юу гэсэн үг вэ төрийн мөнгийг хайрлахгүй танилууд нь гай
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
  • hunny 2018-02-14 06:40:36
    түүхэндээ анх удаа ашигтай ажиллаа гэдэг ч арай л дэндүүлсэн өөрийгөө хэт дөвийлгөсөн хэрэг байх даа
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-14 06:13:43
    Гайгүй ашигтай ажиллаад ирэхээр зарим хүмүүсийн дургүй нь хүрээд л элдэв юм бичээд байхгүй юу даа. Үүнийг нь эрх биш сайд нь ойлгох түвшний юм байгаа биз дээ ...
    122.201.23.26
    Мэдэгдсэн Хариулах
  • онол 2018-02-14 06:03:41
    эртхэн хувьчилаачээ миат-ыг баатарсайхан болдбаатар нар их идсэндээ шалгасан ч юм байхгүй өчнөөн жил өнгөрлө
    202.9.44.77
    Мэдэгдсэн Хариулах
  • йыб 2018-02-14 05:17:57
    Наадуул чинь ашигтай ажиллана гээд үнжщэ нэмэх л арга хэмжээ авна даа
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах