Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн сард 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өсчээ. Дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 (14.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл:
 
  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.0
  • (8.2%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга, мөн энэ хэмжээний
  • зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга8
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-01 11:31:34
    наадах чинь ажил хийдэг хүмүүсийн дунд хийсэн судалгаа шүү дээ,Ажилгүй өрхөд нэг ч төгрөгний орлого байхгүй шүү дээ Бүх хүмүүсээ ажилтай болгочихоод ингэж яриач...
  • Novshnuud 2018-02-15 12:17:01
    Togrog uneguidej ard tumen yamar hetsuu ornoos ornii hoorond arai yadan zalguulj baihad odoo tegeed orhiin orlogiin tuvshin deeshillee gej soliorloo yu, novsh
  •  2018-02-15 11:45:28
    ЯАЯ ДАА ЭЗЭНГҮЙ улс боллоо. Засгийн эргэлт хийж ХЭдэн том толгойтоо удирдуулж дарлуулж байвал хөгжих эсвэл тайван амь зуух байх
  • зочин 2018-02-15 01:42:17
    хэн наад мэдээлэлд чинь итгэх вэ дээ эрх баригчидад л худлаа мөртлөө үнэн юм шиг сонсогдох болов уу ардуудын амьдрал улам бүр дордоод байхад сонин юм гаргаад ба...
  • иргэн 2018-02-14 13:10:41
    Саяхан л хэдэн сая төгрөгийн цалинтай хүмүүсээс татварыг нь нэмэх гэсэн чинь хэдэн арван мянгаараа жагсаад байсан? Одоо энэ коммент дээр юу гэж орилолдоод байна...
  • dn 2018-02-14 08:12:22
    dendene ee ene
  • Зочин 2018-02-14 06:49:33
    Энэ бол арай дэндэж байна. Хаана хэн сая төгрөг авдаг болоо вэ? Хэдхэн дарга, захирлууд байх Зүгээр л нүүрсний орлогоо өрхийн тоондоо хуваасан байх Жирийн өрхи...
  • би 2018-02-14 06:33:37
    хаана хэнээс ийм судалгаа авдын болдоо хөөрхийс Үндэсний статистикийн хороо ч эрх баригчдад таалагдахуйц үр дүн гаргахын тулд ичихээ байжээ.
  • ulemj 2018-02-14 06:31:15
    Hudlaa medeellee bolimoor umaa Orlogoo am buld huvaahad hed onogdoj bgaag tootson uu nun ene uniin usulttei haritsuulj gargasn usult uu
  • ОЛ 2018-02-14 06:08:43
    Яаж ингэж өсөх юм бээ, ямар цалин нэмсэн биш. Ямар сонин мэдээ вэ
  • Бат 2018-02-14 06:03:06
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • билгээ 2018-02-14 05:50:13
    шал худлаа
  • Зочин 2018-02-14 05:48:52
    шал худлаа. Өсөх биш энэ хувиар буурсан байх
  • зочин 2018-02-14 05:36:16
    Мэдээнээс үзвэл орлого нь 10 хувиар өсч Монголчууд жаргалын 8 морь шиг байгаа юм байна.