Нүүрсний экспорт буурчээ
Манай улс өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийн 98 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 785.0 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 423.8 сая ам.доллар, импорт 361.1 сая ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 79.3 сая ам.доллар, үүнээс импорт 84.0 сая ам.доллараар өсөж, экспорт 4.7 сая ам.доллараар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 151.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 88.6 сая америк доллараар буурч, 62.7 сая ам.доллар болжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 4.7 (1.1%) сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 23.7 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 31.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 84.0 (30.3%) сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 19.0 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 15.5 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 13.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 8.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 91.8 хувийг эзэлж байгаа бол импортын 67.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-16 16:47:35
    нүүрсийг сүрхий наймаа хийж баатарлаад байгаа мэтээр ярьдаг худлаа юм билээ. өөрсдийнхөө хөгжилд хэрэглэвэл дээр юм билээ. Сэргээгдэх эрчим, нүүрсний станцаа б...