Тасалбар авахын тулд шөнөжин дугаарлажээ
"Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн  сар шинийн барилдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Жил жилийн сар шинийн баярын барилдаан  өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болдог. Тиймээс энэхүү барилдааныг үзэх гэсэн бөх сонирхогчид тасалбар авахаар өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар дугаарлан зогсдог. Тэгвэл энэ жил ч мөн адил бөхийн барилдааны тасалбар авах гэсэн эрчүүд өвлийн хүйтэнд шөнөжин зогссон зураг цахим ертөнцөд тавигджээ.

Бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр 09.00 цагаас эхлэн "Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх бөгөөд 25-35 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Ингэхдээ нэг хүнд  хоёроос илүү билет борлуулахгүй аж. Ингэснээр шагаар наймаалахаас сэргийлнэ хэмээн МҮБХ-оос үзжээ.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.