10 бууз идээд 30 минут алхахгүй бол таны биед 240 грамм өөх үлдэнэ
Сар шинийн өдрүүдэд бид хэдий хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг вэ? Энэ талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.

Нэг ширхэг бууз- 200 к.калори
Жижиг тавагтай салат- 260 к.калори
50 грамм цагаан архи- 115 к.калори
150 грамм өндөг- 200 к.калори
250 мл жүрж, нимбэг, алимны жүүш- 110-120 к.калори
350 гр хийжүүлсэн ундаа- 150 к.калори
350 мл пиво- 150 к.калори
125 мл вино, дарс- 100 к.калори
Школод- 228-530 к.калори
Цагаан сараар өдөрт 4000 калориос илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг.

Дээр заасан илчлэгийн хэмжээгээр тооцон үзвэл, та сар шинээр хамгийн багадаа 3-5 айлаар орж гурван бууз, жижиг таваг салат, гурван хундага архи уухад илчлэгийн хэмжээ нь 4,000 хол давах нь юм байна. Гэтэл эрэгтэй хүн өдөрт 2,500 ккал, эмэгтэй хүн 2,100 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг байна. Учир нь 3,500 калори илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг ажээ.

3,500 калори илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг ажээ.
Илчлэгээ шатаахын тулд яах ёстой вэ?

Доорх хөдөлгөөнийг та 30 минутын хугацаатай хийснээр ногдох илчлэгийн хэмжээг шатаана.

Алхахад-110 калори
Боулинг тоглоход- 110 калори
Шүдээ угаахад-74 калори
Бэйсбол тоглоход- 93 калори
Аэробик хийхэд- 285 калори
Бүжиглэхэд- 166 калори
Гар дээрээ суниахад- 295 калори
Гүйхэд- 295 калори
Дугуй унахад-208 калори
Боксоор хичээллэхэд- 443 калори
Сагс тоглоход- 295 калори
Тулааны урлагаар хичээллэхэд-369 калори
Теннис тоглоход- 285 калори…

Хэрэв та өдөрт 10 ширхэг бууз идчихээд 30 минут алхаж шатаахгүй бол таны биед 240 грамм өөх үлдэнэ гэсэн үг. Мөн та 228 калорийн илчлэгтэй Марс шоколад идчихээд 1 цаг аэробик хийхгүй бол таны биед 35 гр өөх хуримтлагдана. Тиймээс дээрх аргуудаас өөрт тохирохыг сонгож, хуримтлагдах өөхөө шатаахыг зөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-15 08:53:30
    БИтгий айлгаад бай. тэртээ тэргүй сунөйсан хавар юу ч үгүй болтол сорчихно. тарга тэвээргээ нөөцөл ардуудаа. цаана чинь их тэмэл байна