Автомашинтай иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-нд нийтийн тээврийн үйлчилээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-02-18 10:28:41
    Талархаад хүлээж авьяа Чи тэг гэж жөтөөрхөж яахнав Тэмцэлдэж яахнав Сөргөж яахнав Төлөв түвшин даруу байцгаая
    103.212.118.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-15 11:26:28
    Тэгвэл тэгээд гудманд хараалаа бензинээ бараад зогсож бай
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Чадахгүй ээ МАЛ АА 2018-02-15 08:46:05
    Дарга нар өөрсдөө автобусаараа яв
    66.181.178.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Чадахгүй 2018-02-15 08:15:41
    Дарга нар өөрсдөө автобусаараа яв
    202.9.41.105
    Мэдэгдсэн Хариулах