Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье
Монгол түмэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгож, хүндэтгэл, ёслолын уламжлалт баяраа  төгөлдөр сайхан тэмдэглэж байна.

 Алтан унжлагат хэмээх тахиа жил улиран одож, Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр урин цагийн эхлэл цагаан сарыг тохиолдуулан айл өрх бүрт, иргэн бүрт  нас нэмсний, настнаа хүндэтгэхийн баярын мэндчилгээг ОЛЛОО.мн сайтын хамт олны зүгээс өргөн дэвшүүлье.
 
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөл дээр
Хаврын тэргүүн сардаа энх золгосны баяр дээр
Хамаг Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 
Учран золгож буй Нохой жилдээ иргэн бүр ажилтай орлоготой, өрх бүр өөдрөг амьдралтай, өтгөс буурлууд минь өндөр насалж, үр хүүхдүүд нь өнөр жаргалтай өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй
 
ОЛЛОО.мн сайтын хамт олон
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine