НИТХ-ын дарга С.Амарсайхан Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүлэв

НИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улсын 14 дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож хүндэтгэл үзүүллээ.

Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байгаа. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв.

Тэрбээр сар шинийн өмнөхөн шинэ ном өлгийдөн авч хэвлүүлжээ. Энэ номондоо нийслэл хотын махны хэрэглээг "чeнж"-ээр дамжуулахгүй хангах, нөөцийн мах бэлтгэх, экспортод гаргах боломж бий талаар судалгаанд үндэслэн бичсэн гэнэ. Сумдын иргэд ч махны үйлдвэртээ хувьцаа эзэмшиж ашиг орлоготой байх юм. Монголчууд бид жил бүр 20 сая төл бойжуулж байна. Тиймээс жилдээ 200 000 тн мах бэлтгэх боломжтой. Нийслэлчүүд лабораторийн шаардлага хангасан "эрүүл мах" хэрэглэх боломж тун энгийн.

Иймд энэхүү санаачлагыг минь уншиж танилцан хэрэгжүүлэх боломжийг судлаарай гээд өөрийн номыг бэлэглэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Таны номыг уншиж үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар нийслэлчүүдээ хангах асуудлыг судлана. Ахмад зүтгэлтэн, Та бүхний минь мэдлэг, дадлага туршлага бидэнд үргэлж чухал байсаар ирсэн цаашид ч таны зөвлөмж, зөвлөгөөг сонсохдоо баяртай байх болно гэлээ.


Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.