Засгийн газар “Оюу толгой”-н цахилгаан станц барих гэрээг цуцалжээ
Засгийн газар 2014 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан Таван Толгойн цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгджээ. Үүний дараа “Оюу толгой” ХХК-ийн гаргасан мэдэгдлийг хүргэж байна. 

Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан Таван Толгойн цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаа аж. 

Иймээс “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэлд “Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.

“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2018-03-10 04:47:42
    Хоног хугацаа алдахгүй өөрийн нутагт байгуулсан ЦСтанцаар дамжуулан ОТ-бүтээн байгуулалтаас ашиг хүртэж хэдэн хүнийг ажилтай болгохоос энэ засаг төр ухарчээ......
  • Зочин 2018-02-20 01:21:07
    Урагшлах уу ухрах уу гээд байсан. Ойлгохгүй байсан юм. Энийг л хэлээд байж дээ.
  • Бат 2018-02-20 01:02:05
    Олон хүн ажилтай болно өртөгөө ч удахгүй нөхнө ийм зүйлээс татгалзах тэгээд юу хийх вэ та нарт мөнгө унах ажил биш болохоор л тэрүү
  • zochin 2018-02-19 11:38:03
    Ene hend ashigtai bolgoh geed tatgalzsan shiidver gargaad b.a daa Humuusee sain bodoh l asuudal
  • Батад 2018-02-19 07:13:10
    Монголд орох хөрөнгө байхгүй боллоо гэж ойлгож байна Одоо тэгээд дууслаа даа
  • Бат 2018-02-19 06:11:36
    оюу толгойд цахилгаан станц бариад удахгүй хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажиллана төсөвт мөнгө орно ард түмний амьдал дээшилнэ гэж айсан хэрэг дээ