Баярын үеэр архины хордлого, осол гэмтлийн дуудлага зонхилжээ
Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагаас 19-ний 09:00 цаг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлжээ.
 
Дээрх өдрүүдэд Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.

Сар шинийн баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3444, осол гэмтлийн 589, архины хордлого 242, төрөх 131, бусад 2885 дуудлага авч үйлчилжээ.

Мөн ӨЭМТ-өөр 1726, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд тус, тус үйлчилсэн бөгөөд 2183 насанд хүрэгсэд,1212 хүүхэд хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн тасгаар 2618 иргэн үйлчлүүлжээ.

Нас баралт 8, үүнээс гэнэт нас барсан 2, өвчний учир 4, архины хордлого 2 байгаа бөгөөд эхийн эндэгдэл гараагүй байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад хоёругаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13,5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.

Тухайн өдрүүдэд нийт 3576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар нэмэгдсэн байна. Нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6,3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84,7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0,6 хувиар нэмэгдсэн байна.

Архидан согтуурсантай холбоотой дуудлага /гудамжны  согтуу/ 6,6 хувиар нэмэгдсэн  бөгөөд олон хүнийг хамарсан авто ослын 2 дуудлага гарсныг хүлээгдэлгүй, тусламжийг яаралтай  үзүүлжээ.

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад гарсан зөрчил дутагдалгүй, хэвийн ажилласан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.