“Эрдэнэт”-ийн асуудлаар Арбитрт давж заалдах эрхгүй болжээ

Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас үүдэж, уг маргаан Арбитрын шүүх дээр  дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд багтаж, нийтдээ 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч буй бөгөөд нэг сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.

Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын шийдвэр эцэслэн гарсан. Давж заалдах боломж байгаа ч төлөх ёстой мөнгөнийхөө тодорхой хэмжээний барьцаа тавих шаардлагатай  гэдэг зүйлийг хэлж байсан. 51 сая ам.доллар учраас ийм их хэмжээний мөнгө барьцаанд тавих боломжгүй. Тиймээс давж заалдах эрх авч чадаагүй. Английн шүүхээр явж байгаа процессын зарим нэг зүйл дуусаагүй байгаа ч Арбитрын эцсийн шийдвэр тодорхой нөлөө байхгүй гэж дүгнэж байгаа” гэсэн тодруулга өгчээ.

Мөн тэрбээр “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй.

Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг л асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” хэмээсэн байна.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хонгор 2018-02-21 02:39:17
    хэнч хурамч гарын усгэр зээл угухгуй шудэ тэр банк чинь мэднэ гарын усэг унэн учирас зээл угсун байж таара шуу монголын ард тумэн тэнэг биш шуу!!!!!!!!!!
    66.181.188.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Ану 2018-02-20 23:09:05
    Тэр зээл авсан жастын Батхуугээр нь телуулээчээ. Авсан эзэн нь тодорхой биз дээ. Батлан даалт гаргасан тэр нехдууд ч бас телелцех естой.
    173.66.154.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-20 15:05:16
    С.Баяр, Батхүү, Ганзориг, Сугар нарын луйвардсан бүх хөрөнгийг хурааж, ЧИХИЙГ нь ХУРУУТАЙ нь Тайрч, насаар нь Шоронд ХАТАА
    122.201.24.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-02-20 13:43:59
    Denduu vumaa shorn hiigeechee naaduula
    59.153.113.79
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2018-02-20 05:37:50
    ter muu BATHYY GEJ SHAAR YAJ TOM TOLGOI GARGAHAARAA ULSIIN YUMIIG DUR MEDEJ BARITSAAND TAWIDAG BNAA. TER NOWSHIIN HAMAG HORONGIIG HURAAJ SHOROND HIIJ DEER NI DE...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ?????? 2018-02-20 04:55:47
    Эрдэнэт компанийн дүрмээр бусдын өмнөөс батлан даалт гаргах эрх ТУЗ-д нь байх ёстой доо!! Гэтэл Ганзориг, Сугар хоёр хусаад хаяцсан байдаг!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөөр төлүүлэхээр шийдчихсэн юм билээ 2018-02-20 04:30:58
    2016 оннос эрсдлийн сан гэж байгуулсан, түүнээсээ төлчихнө өө, санаа зоволтгүй гэж Эрдэнэтийн ТУЗ-н нэг дарга нь ярьж байсан шүү.
    202.179.26.127
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2018-02-20 04:19:05
    MAN.i gishuud bn shde nam n medej bgzde
    103.57.93.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-20 03:49:41
    барьцаа гаргаж өгсөн Ганзориг, Очирхүү, Сугар нар төлбөрөө төлөх байлгүй. Юун ард түмний мөнгөнөөс өгөх тухай яриа болоод явчихваа
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulich 2018-02-20 03:24:48
    Ed nar bur idej hanahgui davaraad Erdenetiig hurtel baritsaalj zeel awch ideh gej. Ard tumniig yaj ch chadahgui geed bur daam suujee
    202.21.106.109
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-02-20 03:12:14
    Bayr Sugar Ganzorig Bathuu ... geed Terbumtanuudaar ni toluul za yu ! Tor zasag gej eruul saruul oyun uhaatai negen baidag bol !!!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2018-02-20 03:10:12
    Зээл авсан эзэд нь авсан зээлээ зохих хүүтэй нь буцаагаад төлчихөд л болно. Тэгвэл ийм асуудал дахиж гарахгүй шүү дээ.
    150.129.141.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2018-02-20 02:37:54
    Барьцаанд тавихад нь дэмжлэгүзүүлж гарын үсэг зурсан хулгайчуудаа зарлаж тэдний хулгайлсан хөрөнгөөр төлбөрийг нь төлүүлэхийг шаардаж байна.
    202.9.44.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-20 02:17:34
    Яана даа яана.Энэ улс орон хэцүүдэх нь ээ.Муу засаг төртэй улс юм даа.
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-20 01:50:45
    нийт нь нэгийн телее бух монголчууд нийлээд л телж дээ хузуугуй толгойгоор улсаа удирдуулдаг бол тэгдэг юм одоо толгойгуй хузуугээр удирдуулж эхэллээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-20 01:41:44
    Барьцаанд хэн тавьж мөнгө авсан бэ? Тэр мөнгө авсан хуулийн этгээдээр л төлүүлэх нь тодорхойн шүү дээ. Мөнгийг албадан гаргуулж яаралтай төлүүл
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах