Аж үйлдвэрийн салбар  1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрөгч нэгдүгээр сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 168.9  тэрбум төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 124.4 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 70.7 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 49.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.6-2.8 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, архи, шар айраг, малын тэжээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.8-89.3 хувиар өсчээ.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын тос, молибдений баяжмал, зэсийн баяжмал, нүүрс, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 7.5-20.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, вакуум цонх, хаалга, самнасан ноолуур, адууны мах, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 39.5-91.9 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны нэгдүгээр сард 1.3 их наяд төгрөгт хүрч, 961.7 тэрбум төгрөг буюу 72.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.