Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргал болон түүний эхнэр Саяако Вада нар хуримын ойгоо өчигдөр тэмдэглэжээ.

Энэ тухай их аварга цахим хуудастаа "Өнөөдөр хуримын 11 жилийн ойн өдөр байлаа” хэмээн бичиж, эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан байна.

Хакүхо Японд сүмо бөхөөр барилдаж эхлээд, дөнгөж жюүрё зиндаанд дэвшээд байх үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан гэдэг. “Ёкозүна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн” гэж Саяако нэгэн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр Хакүхогийн цайлган цагаан сэтгэл, сүмод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа хэлж байсан юм.


Саяако 1984 онд төрсөн, Токиогийн алдартай Гакүшюүин их сургуулийг дүүргэсэн, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Хосууд 2007, 2011, 2016 онд төрсөн гурван охинтой, мөн 2008 онд хүүтэй болсон юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • abraga daa!!sain saihaniig hysye! 2018-12-10 10:20:28
    hamgiin sain saihaniig hysye!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-02-21 03:58:49
    aldaatai bichj 2007, 2011, 2016 bailgui dee kkk
    39.7.59.195
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-20 14:17:32
    2018-11=2007, 2001 ond oxin tersen bolj taarlaa???
    45.72.228.75
    Мэдэгдсэн Хариулах
  • and 2018-02-20 13:19:28
    Best
    172.56.29.184
    Мэдэгдсэн Хариулах