Банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS системийг нэвтрүүллээ

Монголбанк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн “RTGS-/Банксүлжээ/ системийн II үеийн шинэчлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Ингэснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS /Банксүлжээ/ систем 2018 оны нэгдүгээр сарын 26-наас системийн II хувилбарт бүрэн шилжлээ.

Уг системийн шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээнд дараах давуу талууд бий болжээ. Үүнд:

  • Техник, тоног төхөөрөмж талаасаа илүү олон нөөц сервертэй болсноор системийн тасралтгүй ажиллагаа болон найдвартай байдал нэмэгдэв.
  • Гүйлгээг дамжуулах хурд, өдөрт дамжуулах гүйлгээний тоо, чадамж өмнөхөөсөө гурав дахин илүү болов.
  • Системийн програм хангамж шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг зохицуулахад илүү хялбар болов. 
  • Системийн мессежийн бүтэц ISO20022 стандарт, олон улсад мөрдөгддөг IBAN дансны дугаарлалтад шилжсэн зэрэг юм.

Монгол Улс анх 2009 онд банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах “RTGS” /Банксүлжээ/ системийг нэвтрүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэж байв. Харин 2018 онд тус системийг II хувилбарт амжилттай шилжүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны шуурхай, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэхэд томоохон алхам болоод байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.