Казахстаны Ерөнхийлөгч латин үсэгт шилжих тухай зарлигт гарын үсэг зурлаа
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах хэлний цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Казахстаны төрийн тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард цагаан толгойг 2025 он хүртэл латин үсэгт шилжүүлэх зарлигт гаргасан билээ. Энэ нь орос хэлтнүүд, орос хэл болон бусад хэлний эрхийг огт хөндөөгүй хэмээн тэрбээр тодотгож байлаа.

Цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх анхны хувилбар нийгэм даяар нэлээд шүүмжлэлд өртсөн. Уг цагаан толгой нь 32 үсгээс бүрдэх бөгөөд зөөллөх тэмдэг их хэрэглэхээр байсан нь энгийн иргэдийг уншиж, бичихэд асуудал үүсгэнэ гэж үзэж байлаа. Харин Ерөнхийлөгчийн баталсан шинэ цагаан толгой өмнөхийн адил 32 үсэгтэй ч зөөллөх тэмдэггүй болжээ. Үүнээс гадна sh, ch зэрэг нийлмэл үсгээс бүрдсэн шинэ тэмдэг ч байна.

Казах хэл 1920-иод оныг хүртэл араб бичиг үсэг ашиглаж байсан ч цагаан толгойгоо латин үсэг рүү шилжүүлжээ. Ингээд  1940 оныг хүртэл латин үсэг ашиглаж байснаа 42 үсэгтэй кирилл үсэг рүү шилжүүлсэн байна.   

Өмнө нь мэдээлсэнчлэн 2021-2023 онд баримт бичгийг латин бичгээр олгохоор төлөвлөсөн аж. Харин 2024-2025 онд орон нутгийн засаг захиргаа, төрийн хэвлэл мэдээлэл, сонин, номыг латин үсэг рүү шилжүүлэхээр тохиролцжээ.

Өглөөни сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хмм 2018-02-21 21:50:54
    Улсынх нь албан ёсны нэг хэл орос хэл гээд хуулинндаа заасан байдаг шүү дээ, нэртэйгээр нь бичиг үсэгтэй бүх оросуудаа хөөгөөд гаргачих хэрэгтэй
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-02-21 13:52:11
    Ямар учиртай юм болоо? Казахстаны удирдагч нар тэнэгүүд биш болохоор нэг л учир, бодол байгаа байх даа?
    66.181.186.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2018-02-21 12:01:55
    ENE HASAG ER ODOO L BALAIRCH EHLEH SHIB DEE...
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • л 2018-02-21 09:42:14
    Та бугд латин усэгээр бичээд байгаам бишуу. Би та хэдииг латин усэгт шилжчихсэн гэж бодож байгаа шуу.
    185.27.70.121
    Мэдэгдсэн Хариулах
  • evropoos 2018-02-21 09:13:46
    Erdemten merged hel zuin meregjilten blood ih medegch duuraigchid aa tegj l bitgii holoo dahij holdoogoorei doo guiya Ternii orond huuchin mongol bichige...
    81.11.169.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-21 08:05:40
    Манайх галууг дууурайж хэрээ хөлөө хөлдөөгүй байлгүйдээ. Манай судалгааны ажлын ихэнх нь крилл үсгээр бичигдсэн байгаа. Одоо ч хүртэл бид горын амсч л байгаа
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • тод 2018-02-21 04:42:16
    Монгол ч латин усэгт шилжих хэрэгтэй. 1939 он хуртэл латин усэгтэй болж л байсан биз дэ. Латин усэгт шилжсэнээр дэлхиин улсуудтай оир дохом болох юм.
    185.27.70.121
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-02-28 03:42:55
      Утгагүй юм.
      203.91.112.78
      Мэдэгдсэн Хариулах
    • LATIN 2018-02-21 05:01:55
      Manaid latin.tai oiroltsoo ug neg ch baihgui. Manaih boloh bolvol bas udna shu
      103.229.121.59
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-21 02:07:21
    Монгол казак хоер л нэг их бичиг үсгээ сольсон улсууд үүний цаана хичнээн үргүй зардал урсана вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2018-02-21 01:52:58
    Зө зө амархан шилжүүлэх нэ. Монгол бичиг рүү шилжүүлвэл яах бол
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах