Номын баринтаг хандивлах өдөрлөг болно
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
Энэ оны анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалгыг өнөөдрөөс авч эхлэх бөгөөд Хөрөнгийн бирж нээлт хийж,цан цохино.
 
11:00 цагт:   Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 гаруй баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах өдөрлөг Үндэсний номын санд болно.
 
11:30 цагт:
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнээр дамжуулан Отгонтэнгэр хайрхан болон байгаль орчныг хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан дуудаж байгаа талаараа “Отгонтэнгэр хөгжил” сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.