Луу жилтнүүд энэ жил онцгойлон засалтай

Гарч буй жил бүр жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох гэж байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн эртнээс засал, ном хийлгэсээр ирсэн уламжлалтай.

Тэгвэл гарч буй “Шар Нохой” жил луу жилтэй “их харш” учир луу жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д үхэр, хонь жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ.

 

Жил орогсдын засал:

 

-13, 73-ны жил нь “Хүү" мах-бодьтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодьтой жил ба жаргал зовлон ээлжпэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.
37,97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодьтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.
49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жэнсрэг зохимжтой.
61-ний жил өөрийн, төрсөн жилтэй адил махбодьтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац салбиул, Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.


Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цзэрлэж. зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил "угтаж ордог" тул урьдаас засаж сэрэмжил. Эм хүний жил "үдэж дагадаг" тул жил орсны дараа ч засал хийлгэвэл эохимжтой.

"Жилээ угтаж" ордог дөрвөн жил бол бар, могой, бич, гахай. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол хулгана, туулай, морь, тахиа. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь үхэр, луу, хонь, нохой аж.

-Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан гэх мэт зохисгүй үйлтэй учирч магадгүй. Тиймээс Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Дапх тахиул.

-Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул.

-Үхэр, могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум” засалтай. Гарз гарах тул их үйl эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

-Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого уншуулж, сахиусаа тахь.

Мэнгэний засал:

“Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд малд муу тул шүтээнд тахил өргөж Цагаан шүхэрт, Нанжид уншуулж, Догжүр үйлд.

Суудлын засал:

Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэн суудлын өнцгийн засал хийлгэ.

Нашидүрсүмийн засал:

Могой. морь жилтэн жилийн нашидүрсүмийн засалтай.

Есөн нүдний засал:

-Насны буюу жилийн есөн нүд нь 9,18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох бөгөөд 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.

-18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

-27, 72-ны есөн нүд нь өд зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

-45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчрах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.

-Үхээрийн жил /өөрийн бага түйтгэр/ огторгуйд ургаваас өвдөх, үхэх, гарз хохирол тэргүүтэн гарах тул Цэнд, Сэдэд, Дара эх, Нийтийн гас номнуудыг олонтаа уншуул.

-Их түйтгэр /өөрийн их түйтгэр/ болон яргачны их, бага түйтгэртэй жил огторгуйд ургаваас Нити, Палчэн уншуул.

Эдгээр жилд есөн нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.

Сүлдний засал:

-“Сүлд тэнэх” буюу “лачам” таарвал амь нас доройтох бөгөөд хүссэн хэрэг бүтэхгүй байх тул-Сахиусны ганшиг, Насны чого үйлд.

-Түймийг буюу “ясан нүд” таарвал морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух тэргүүтэн гарах тул Цагаан шүхэрт олонтаа, Цагаан шүхэртийн догжүр, суудлын засал хийлгэ.

-“Суудлын Огторгуйд үүд” таарвал жижиг өвчин болон гараг адаар хорлогдох гэм байх тул Ногоон дара эх, Лома жон майн сүн уншуулж, Мандап өргүүлэх хэрэгтэй.

-“Суудлын газрын үүд” таарвал газрын эзний хорлол ирэх хийгээд гарз гарах тул Шивдэг сан дорма, Дашзэвэг, Нанжид, Алтангэрэл уншуул.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • луу 2018-02-22 09:31:56
    луу жилтнийг ямар засал хийлгэ гээв.Мухар сүсгээр олоны тархи битгий угааж бай,
    103.212.117.252
    Мэдэгдсэн Хариулах