Пёнчаны баатар буюу мөсөн дээрх харийн хүн Юзүрү Ханю

Энэ удаагийн өвлийн наадамд Канадын тамирчин Патрик Чаны гайхалтай уран гулгалт, Испанийн тамирчин Хавьер Фернандесын гал гарсан хөтөлбөр гээд шагшин магтах үзүүлбэрүүд тоймгүй олон байсныг дурдаж болно. Харин Японы тамирчин Юзүрү Ханю мөсөн дээр гарч ирэхэд бүгд л гацаж, сансар огторгуйд очсон мэт ер бусын сэтгэгдэлтэй хүлээн авсан билээ. Үнэхээр ч 23 настай уран гулгагч энэ залууг харь гарагийн хүн гэж нэрлэдэг нь цаанаа л учиртай мэт. Тэрбээр Пёнчаны наадмаар дэлхийн түүхэнд орох эрхтэй, хамгийн шилдэг нэгэн гэдгээ дахин баталсан билээ.
 

Хар багын тэмцэгч хүү




Юзүрү Ханю Олон улсын тэшүүрийн холбооны чансааг тэргүүлдэг тамирчин. Өдгөө 23 настай тэрбээр богино хөтөлбөрт 100 оноо, чөлөөт үзүүлбэрт 200 оноо, хоёр хөтөлбөрөөр нийт 300 оноо түүхэндээ авч үзсэн анхны тамирчин болжээ. Түүний намтрыг сөхөж үзвэл энэ төрлийн спортод өөр эрэгтэй тамирчин биш, яагаад Ханю тэргүүлэх болсон бэ гэдэг нь тодхон харагдана.

Юзүрү Сэндайд төржээ. Хүүг дөрвөн настай байхад ээж нь эгчтэй нь хамт уран гулгалтын секцэд оруулсан байна. Дасгалжуулагчид ч түүнийг авьяас чадварыгтэр дор нь мэдэрсэн гэнэ. Хүү том хүүхдүүдийн хийж ч чаддаггүй үзүүлбэрийг төвөггүйхэн гүйцэтгэдэг байв. Тиймээс ч 10 насандаа анхныхаа том тэмцээнд орсонд гайхах зүйл үгүй. Энэ бол Японы шинэ тамирчдын аварга шалгаруулах тэмцээн. Хүү тус тэмцээнд түрүүлж, дараа нь олон ч тэмцээн уралдаанд орж, медалиудыг түүсээр байлаа. Энэ буухиа нь одоо ч үргэлжилсээр байна. Юзүрү багаасаа багтраа өвчтэй байсан гэхэд итгэхийн аргагүй. Өөртөө итгэлтэй, бага зэрэг ихэмсэгдүү энэ уран гулгагч юунд ч торохооргүй эр зоригтон мэт. Гэвч тэр олон зүйлтэй тэмцэж иржээ.

Ханю толгой, хөлдөө бэртэл авч, тэргэнцэр дээр хүртэл сууж үзсэн бөгөөд бөөрний хүнд асуудалд орж, мэс засал хүртэл хийлгэж байжээ. Мэдээж, тамирчин хүнийг бэртэл гэмтэл дагадаг нь бичигдээгүй хууль мэт. Гэвч Ханюгийн хувьд тэгэхээс тэгэх гэсэн мэт чухал эхлэл бүхнийх нь өмнө бэртэл осол тохиолддог нь гачлантай. Яг л ийм зүйл Пёнчаны Олимпийн наадмын өмнө ч тохиосон юм.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Гран-прид шагайгаа гэмтээж, тэмцээнд оролцож чадахааргүй болжээ. Энэ бэртэл гэмтэл эдгэхэд төлөвлөснөөс илүү хугацааг зарцуулж, Юзүрү Японы аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө сорьж чадаагүй байна. Гэсэн ч тэр Пёнчанд ямар ч байсан хүрч иржээ.
 

Хувийн амьдралын нууц


Юзүрү хэдийгээр хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчдийнхээ байнгын анхаарлын төвд байдаг ч хувийн амьдралынх нь талаар ил болсон зүйл тун ховор. Түүний тухай олон цуу яриа, маргаан дэгддэг. Нэг хэсэг түүнийг Оросын уран гулгагч Евгения Медведеватай холбоотой гэж байсан боловч тэд олон жил найзын харилцаатай байгаа, үүнийгээ ч нуухгүй гэжээ. Тэр ч бүү хэл түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэсэн ч яриа байдаг. Гэвч иймэрхүү яриа түүнд зөвхөн алдар нэр нь түгэхэд тус болдог.



Харин Пёнчаны наадамд үзүүлсэн гайхамшигт үзүүлбэрээс нь хойш түүний талаар дэлхий дахинаа шуугиж байна. Ханю сүүлийн 66 жилийн хугацаанд Олимпийн аваргын статусаа хадгалж чадсан анхны тамирчин болсон. Үүнээс гадна түүний хүртсэн алтан медаль бол өвлийн Олимпийн мянга мянган жилийн түүхэнд яригдах дээд амжилт байлаа.



Тэр одоо дөнгөж 23 настай. Энэ хүний тухай дэлхий дахин цаашид ч илүү ихийг ярих болно.

Ханюгийн хамгийн дуртай тоглоом нь Винни Пух. Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа фанатууд нь шар баавгай энд тэндээс шидэж, баяр хүргэдэг.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-02-21 15:17:54
    Iim medeelel taalagdjiin gehdee neg yum dutuu bna.Bichleg hiisen bol goy bh bailaa odoo ene huniog youtubes haihaas ingej bas tsag alj bga bhgui yu kkk
    182.172.117.26
    Мэдэгдсэн Хариулах