Жолоодох эрхийн шалгалтыг таван хэл дээр авч эхэллээ

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс шалгалт авч эхэлжээ.

Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч буйтай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг дээр дурдсан таван хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг авах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудаснаа иргэд татан авах боломжийг бүрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг Дүнжингарав худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шалгалтын танхимд цахим хэлбэрээр авч байгаа аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.