Сураггүй алга болсон хүүг олжээ

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М алга 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр /2018.02.21/ өглөөний 09:00 цагт олсон байна.

М нь гэрээсээ гарч сумын төвөөс 9 км-ийн зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажиллалаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.