Залуус нэгдэж цусаа хандивлана
Монголын залуучуудын холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа.

Тэгвэл үүний хүрээнд энэ сарын 25 буюу “Монголын Зал­уу­чуудын өдөр”-өөр залуус нэгдэж цусаа хандив­лахыг уриаллаа. Тодруулбал МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”уриалгыг дэвшүүлсэн байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30 хувиар багасч, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэг­цээг хангаж чадахгүйд хүрсэн юм. Өдөрт 60-100 хүн цус хандивлахад нэг өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.