Олимпиад нэрийн дор сурагчдаар бизнес хийж байна
Боловсролын салбарт болохгүй бүхэн үүрлэжээ. Энэ үгийн зүгээр ч нэг хэлээгүй ээ. Учир нь Монгол улсын ирээдүйг бэлдэж буй боловсролын салбар жил ирэх тусам уруудаж буйг эцэг эхчүүд хэлж, шүүмжлэх болсон. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг боловсролын салбарын чанар маш муу байгаа өнөө үед энэ салбарт төрөл бүрийн бизнес цэцэглэж, эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачааг үүрүүлж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Тодруулбал сүүлийн үед нэгэн төрлийн цоо шинэ бизнес цэцэглэж, энэ нь үе үеийн  боловсролын салбарт хэрэгжүүлсэн бизнесүүдээс хамгийн шилдгээр тодорч байгаа аж. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд юм.

Толгой дараалан зохион байгуулагдах болсон энэхүү олимпиадууд нь сурагчдын  төлөө хийж байгаа зүйл огт биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.  Нэгэн хувийн дунд сургуулийн багшийн ярьсанаар олимпиад хамгийн ашигтай бизнес болсон тул сургууль бүр өөрийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулж, жил жилийн хавар нэг сайн мөнгө олох аргатай болсон  аж.  Ингэхдээ нэг олимпиадад нэг ангиас 5-10 хүүхэд заавал оролцдог  болсон байна. Зарим төрлийн олимпиадуудад ангиараа оролцдог аж. Харин энэ тоолондоо нэг хүхдээс 3000-10000 төгрөгийн хураамж авдаг байна.
 
Энд ганцхан жишээ дурдахад Зөвхөн 1 аймагт  сүүлийн долоон жилийн хугацаанд зохион байгуулагдсан математикийн олимпиадад 17725 хүүхэд оролцсон гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ тоолонд хүүхдүүдээс тус бүр 3000 төгрөг хураасан гэж үзвэл  53175000 төгрөг болж байна. Харин  шагналт байранд орж  медаль хүртсэн хүүхдүүдийн тоо 2200 орчим байгаа юм. Тэгэхээр дээрх мөнгөний маш багахан хэсгийг сурагчдын шагнал урамшуулалд зарцуулсан болж таарч байгаа юм.Энэ бол зөхвөн орон нутагт буюу ганцхан аймагт зохион байгуулагддаг нэг хичээлийн олимпиадын санхүүгийн задаргаа. Тэгвэл нийслэл хотод энэнээс олон мянган хүүхдүүдийг хамарсан олимпиадууд хичээл тус бүрээр явагдаж байгаа.
 
Мэдээж хэрэг сурагчид мэдсэн сурсан зүйлээрээ өөр хоорондоо өрсөлдөж, оюун ухаанаа сорино гэдэг сайн хэрэг. Гэсэн хэдий ч үүнд тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь хүн бүр бага, дунд боловсролыг  үнэ төлбөргүй олж авах эрхтэй гэж үндсэн хуулинд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл  СӨБ, ЕБС-ийн хаана нь ч хүүхдүүд мөнгө хураалгах учиргүй. Үүнд хичээлийн жилд зохион байгуулах олимпиад ч хамаарна. БСШУСЯ-наас баталсан хуваарийн дагуу нэг хичээлийн жилд 14 төрлийн хичээл тус бүрээр ганц л олимпиад явагдах ёстой. Энэ нь мэдээж хэрэг ямарч үнэ төлбөргүй. Тухайн анги, сургуулиасаа шигшэгдэж, шалгарсан сайн сурагчид өрсөлдөж,эхний гурван байрыг тодруулдаг журамтай.
 
Тэгэхээр дээр зохион байгуулагдаж байгаа олимпиадуудын хувьд бүгд хууль зөрчин зохион байгуулагдаж байгаа гэсэн үг юм. Эдгээр олимпиадад амжилттай сайн оролцсон ч төдийлөн үр дүнгүй. Учир нь их дээд сургуульд элсэн суралцахад улсын чанартай олимпиадад амжилттай  оролцож, байр эзэлсэн байдлыг харгалзан үзэж, улсын томоохон их сургуулиуд урилгаар сургадаг. Үүнийг ч зохион байгуулж буй сургууль, багш нар мэдэж байгаа. Харин тэд зөвхөн мөнгө харж хийж байгаа нь эмгэнэлтэй байна.
 
БСШУСЯ-ны мэргэжилтний хэлсэнээр үүнийг зохицуулах эрхзүйн орчин байхгүй. Гэвч сурагчдаар бизнес хийж байгаа энэ үйлдлийг таслах зогсоох нь салбарын яамны үүрэг. Бид аймаг нийслэлийн боловсролын газруудад чиглэл өгсөн гээд хараад суугаад байж болохгүй. Сүүлийн арван жил энэ бизнес эрчимтэй цэцэглэсэн гэдгийг эцэг эхчүүд, сурагчид ч хэлж байна. Энэ хүртэл чимээгүй харж суусан  Боловсролын яамныхан энэ асуудлыг цэгцлэх цаг нэгэнт болжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-27 14:03:38
    Хичээл бүрээр олимпиад жил бүр л явагддаг бизнесийн төрөл болж байгаа ч бий байх, хүүхдийн чадвар мэдлэгийг нэмэгдүүлж байгаа нь ч бий байх туйлширах шаардлаггү...
    66.181.183.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2018-02-25 05:17:56
    Bagsh nar shagnal seteriin tuluu vhej baina. UB 23r surguuli bvr tolgoid ni yavj bgaa. Zaasan surgasan ni 0% angid 60 hvvhed chihene.
    45.117.32.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin mash zov  2018-02-23 02:28:45
    bagsh har hicheeliin erhlech zahiral 3 uulaa angiudaar orj huuheduudiig yamar ch utgagui shaltgaanguigeer zagnaj her durdaj bie daasan huuheduudiig ontsolj gut...
    103.57.94.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-22 13:15:54
    Бичсэн юм бүү арчаад бай.
    66.181.161.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-22 12:54:48
    Үнэн шүү.Олимпиад бизнес болсон.
    202.21.106.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-22 12:06:00
    Tiim ee. Olimpiad nereer, tsemtseen nereer suragchdaar biznes khiideg yabdal mash ikh bgaa shyy dee. Bagsh nar dabtlaga ogson nereer mongo ikh tatdag shyy dee
    103.29.144.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-22 09:32:25
    Эцэг,эхийн хуралтай гэхээр л бараг зарс хийдэг болсон.Багш нь жаахан юм яримар болсноо ийм,тийм юмны мөнгө гээд нэхэж өгнө.Энэ асуудлыг цэгцэлж байгаа л гэдэг.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-22 08:24:38
    Сургууль.анги. багш бүр ном гаргаж даалгавараа тэрнээсээ өгдөг авахаас аргагүй бдг. Ангийн багшнар50-60 хүүхдийнхээ талыг нь рөдөр өнжүүлэх нээж бэзнэс хийдэг.
    66.181.161.69
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-02-22 07:31:15
    Olimpiad gedeg mungu avahaas gadna bagsh nar temdeg taviulj huuheduudiig shudraga bus zuild surgaj undur onoo tavidag bolson gene lee.
    202.9.42.53
    Мэдэгдсэн Хариулах
  • k 2018-02-22 04:42:06
    kenguru 7500 mandat gej avsan
    103.57.95.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-22 03:23:01
    Боловсролын систем газар доогуур орсон нь үнэн.Багш нар нь зүгээр л мөнгө бодсон гахайнууд болсон. Жаахан хүүхдүүдийг хар багаас нь аваилгал өгч сургадаг болсон...
    103.57.93.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-22 03:13:42
    наад яамны тушмэлууд нь номын худэг болсон гадаадаас еерсдее ч ойлгохгуй юмнуудаа нийтэд худлаа ярьсан монголын талаар юу ч мэдэхгуй малнууд байдаг юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-22 03:07:43
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-02-22 02:49:33
    end tendgui business. ajiliin zar sonin deer gargasan bolood zaana ni hun ni belen baidag. Ajiliin zar deer albar yanz burii burduleh shaardlaggui umiig nehdg
    103.212.117.44
    Мэдэгдсэн Хариулах