БНХАУ авлигын хэргийн сэжигтнүүдийг хүн амины хэрэгтнүүдээс ч дорд үзнэ

БНХАУ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулбал өнгөрсөн 20 жилийн туршид яллагдагчийг хамгаалах, шударга бусаар яллахын эсрэг бий болгосон эрх зүйн шинэтгэлээсээ ухрах аюултай хэмээн судлаачид анхааруулж байна. Ерөнхийлөгч Ши Жинпиний авлигатай тэмцэх таван жилийн цэвэрлэгээг хэрэгжүүлэхийн тулд коммунист намын мөрдөн байцаагч нар авлигын хэргийн сэжигтнүүдийг шууд  цагдан хорьдог байсан нь намын гишүүдийн дургүйцэл төрүүлдэг байсан тул шинэ төрлийн цагдах хорих системийг хуульчилж, нэвтрүүлнэ хэмээн ерөнхийлөгч амлаж байсан юм.

Энэ сард батлагдахаар төлөвлөгдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хятадын Иргэний хуулиар олгогддог хамгаалалтуудыг үл харгалзан, намын гишүүн эсэхээс үл хамааран бүх шатны төрийн албан хаагчдын эсрэг арга хэмжээ авах эрх бүхий Үндэсний Хяналтын Хороог байгуулна. Ингэснээр авлигын хэрэгт сэжиглэгдэж буй төрийн албан хаагч хүн амины гэмт хэргийн яллагдагчид олгогддогоос ч бага хэмжээний хуулийн хамгаалалт эдлэхээр болж байна.

Нью-Иоркийн Их Сургуулийн Хятадын эрхзүйн систем судлаач Жероме Кохен дээрх өөрчлөлт нь өнгөрсөн олон арван жилд Хятадын шүүхийн системийг мэргэшүүлэх, яллагчдад өмгөөлөгчтэйгээ уулзах, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүлгүүлэхгүй байх зэрэг хуулийн хамгаалалт эдлүүлэхээр ажилласан их хүчин чармайлтаас эрс ухарсан хэрэг болох нь хэмээн хэлжээ.

Шинэ хуулийн үйлчлэлд цэцэрлэгийн багш, шуудангийн ажилчин, эмчээс эхлээд өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн ажилтнууд багтана. Ингэснээр Коммунист нам олон мянган нууц мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хүмүүсийг цагдан хорьж, шалгах эрхтэй болох ажээ.
ft.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2018-02-22 16:18:39
    Zob,abilgal ustah ystoi
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-22 08:59:31
    Үүнийг далимдуулаад авилгад сэжиглэгдсэн хүнийг гэмт хэргийн бүлэглэлүүд очиж айлган сүрдүүлж хамаг мөнгийг нь хураан авч завшдаг болсон гэнээ!!!
    66.181.191.13
    Мэдэгдсэн Хариулах