Ч.Насанбат: Допингийн сорьц эерэг гарсан асуудлаар маргааш мэдээлэл хийнэ
Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс авсан шинжилгээнд таван бөх бүдрээд байгаа талаар мэдээлэл олон нийтэд хүрээд байна.

Энэ талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас тодруулахад “Спортыг дэмжих сангийн журмаар Допингийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл үндэсний баяр наадамтай холбоогүй. Энэ төсөл нь тэмцээн болон тэмцээний бус үеийн сорьц авахын зэрэгцээгээр Үндэсний шигшээ багийн  17 төрлийн 262 гаруй тамирчдад допингийн мэдлэг олгох зорилготой.  Төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. БСШУСЯ, Үндэсний бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн тамирчид болон бөхчүүдээс допингийн шинжилгээ авах чиглэл өгсөн. Үүний дагуу бид томоохон барилдаануудын үеэр нийтдээ 35 допингийн шинжилгээний сорьц авсан. Энэ шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабораторт  илгээдэг. Нийт  200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдаас авсан шинжилгээгээр тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар Үндэсний бөхийн холбоо маргааш мэдээлэл хийнэ.  Энэ асуудлыг  Үндэсний бөхийн холбоо  дүрмийнхээ шийдэх  байх. Сорьц эерэг гарсан бөхчүүдийн хувьд улс аймгийн цолтой" гэсэн тайлбар өглөө. 

 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • po 2018-02-22 10:05:36
    sudas telegch . Owchin namdaagch gd tamirchid ih herehledgiig zogsooh heregtei
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-22 08:58:11
    пгоо малаа наана чинь нэг ч зев егуулбэр алга
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах