Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
"Москва-1980" зуны XXII олимпийн наадмын мөнгөн медальт,  Ардын Багш, Гавьяат Тамирчин, улсын начин “Өсөх идэр” Цэндийн Дамдин 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсчээ. Энэ тухай түүний ойр дотныхон болон спортын салбарынхан цахим хуудастаа бичиж, эмгэнэл илэрхийлсээр байна.

Цэндийн Дамдин нь  1957 оны 03 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт мэндэлж, 1974 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсжээ. Улмаар их сургуулийнхаа бөхийн дугуйлангаас спортын гараагаа эхэлсэн түүхтэй аж.

Тэрээр 1976 онд Спортын төв ордны самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багт орж, сар гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа үндэсний шигшээ баг руу шилжсэн байна. Ингээд Үндэсний шигшээ багийн тамирчны хувьд эх орноо төлөөлөн "Москва-1980" зуны XXII олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх Олимпийн наадмын анхны медаль болж байсан билээ.

Мөн жүдо бөхөөс гадна самбо бөхийн спортоор хичээллэж залуучуудын болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Үүнээс гадна Үндэсний бөхөөр барилдаж 1984 онд П.Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртээд 1988 онд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртэж байжээ.

Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын гавъяат тамирчин, ардын багш зэрэг цол тэмдгээр шагнаж байсан юм.
 
Тэрээр  Уул уурхайн инженер, Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй. 2000-2004 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2004 оноос эхлэн насан эцэслэтлээ МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.

Ийн спортын салбарт тод мөрөө үлдээсэн  нэгэн эрхэм бурханы оронд заларлаа.

Талийгаачийн   гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-23 11:02:10
    um mani bad me hum
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2018-02-23 02:55:25
    Um mani padme hum
    202.9.44.88
    Мэдэгдсэн Хариулах
  • um amgalan baig 2018-02-23 01:17:30
    bidendee dahin turuurei, Damdin nachin min.
    139.78.240.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Manai Damdin bol ner tortei hyn!!! 2018-02-22 09:33:54
    Hairan hyn haramsaad barahgyine dee!!!!ym ma ni bad me hyn!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах