Ховд Шонхорууд цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ

MNBA Үндэсний лигийн аваргийн төлөөх цувралын хоёр дахь тоглолт өчигдөр/02.21/ МҮЭСТО-нд боллоо. Эхний тоглолт тун ширүүхэн өрнөлтэй болж Ховд Шонхорууд баг эцсийн мөчид 118-115-аар хожил байгуулж цувралыг тэргүүлсэн. Харин цувралын хоёр дахь тоглолт заал дүүрэн үзэгчидтэй халуухан уур амьсгалтайгаар эхэлсэн юм. Тоглолтын эхнээс тун тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн хоёр багийн тоглолтод Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105-102-оор хожил байгуулснаар давамгай байдалтай боллоо.

Дайчид багийн үндэсний шигшээ багийн хослол гайхалтай байж ОУХМ Г.Баттөр 35 оноо, 8 самбар, ОУХМ Б.Билгүүн 26 оноо, 8 самбар авсан багийн бусад тоглогчид жигд байсангүй. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young 28 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 4 самбар, 71 хувийн довтолгоотойгоор тоглолтыг өндөрлүүлсэн юм. Мөн Г.Цэнгүүнбаяр 19 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 16 самбар авлаа. Өмнөх тоглолтод 81-40-өөр самбартаа илүүрхсэн Шонхорууд энэ тоглолтод 64-55-аар мөн самбартаа илүү тоглосон. Харин Дайчид баг оновчтой дамжуулалтаар 24-19-н харцаатайгаар илүү байсан юм.

Цувралын дараагийн тоглолт ирэх бямба гарагийн 15 цагаас  МҮЭСТО-нд явагдана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.