Дьюсселдорфын Гран прид 19 жүдоч зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Дьюсселдорф Гран при-2018" тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно.  100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 71 орны 500 орчим тамирчин зодоглохоор мэдүүлжээ.

Харин манай улсаас тус тэмцээнд 19 жүдоч /эрэгтэй 10, эмэгтэй ес/ хүч үзэх юм байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн
 
  • 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Б.Мягмардорж,
  • 66 кг-д Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар,
  • 90 кг-д Г.Алтанбага, Э.Мөнхжаргал,
  • 100 кг-д Л.Отгонбаатар,
  • +100 кг-д Ө.Дүүрэнбаяр,
 
Эмэгтэйчүүдийн
 
  • 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа,
  • 52 кг-д Б.Хорлоодой, А.Цолмон,
  • 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч,
  • 70 кг-д Ц.Наранжаргал, А.Бадамгарав,
  • +78 кг-д Э.Гандиймаа нар тус тус зодоглоно.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.