Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

“Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриан хүрээнд  Онцгой байдлын ерөнхий газраас тус олон улсын өдрийг угтан Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэх юм.  

Тухайлбал,  Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах, Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулна.

Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, нийслэлийн хүрээний анги, байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.