Цалинтай цэргээр бүтээн байгуулалт хийлгэе
-Монголчууд эх орныхоо төлөө хугацаагүй албанд мордож, дайны үед таван жилээр алба хааж л явсан. Энх цагт эх орныхоо хөгжлийн цалинтай үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж-
 

Ерөнхийлөгчийн хэлсэн  “Залуусаа цэргийн албанд сургахын зэрэгцээ  бүтээн байгуулалтад оролцуулан сард  хоёр сая төгрөгийн цалин олгоё Цэргийн албыг гурван  жил болгож, эр, эмгүй  алба хаадаг болгоё. Цэрэгт явж сахилга баттай, сэтгэлийн хаттай, тэвчээртэй, хүний  үг сонсч чаддаг болцгооё” гэсэн үг олон нийтийн анхааралд байна. Түүнийг дагасан  сайн, муу үг ч дуулдав.  “Дайны цаг биш эмэгтэйчүүдийг цэрэгт татахдаа яахав”, “Цэрэгжсэн бодлого явуулж цэргийн эргэлт хийх нь”  гэлцэн шүүмжлэл өрнүүлэв.

Улсын баатар Э.Бат–Үүл  “Цэрэгт 200 мянга орчим эмэгтэйчүүд татагдана. Тэдний ариун цэврийн хэрэглэлээс эхлээд маш их зардал орно” хэмээн  эсэргүүцэв. Өдгөө нэг хүнд сардаа хоёр сая төгрөгийн цалин олгох  мөнгө хаана байна вэ гэсэн асуулт хүн болгоны амнаас гарав.

Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хэн ч бай үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн алба хаах үүрэгтэй. Цэргийн тангарагт  “Монгол Улсын иргэн Би  Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая” гэж бий. Улс үндэстнүүд энхтайвнаар зэрэгцэн оршиж буй өнөө үед цэргийн үүрэг, чиглэл арай өөр болсон ч эх оронч үзэл, өв тэгш хүмүүжил, мэргэжлийн зарим сургалтыг тэндээс л авдаг. Амьдрал дээр ч “Цэрэгт яваад ирсэн хүн арай л өөр шүү” гэсэн яриа  бидний дунд  өрнөдөг.

1960, 1970-аад онд гурван жилийн албанд мордсон залуус  бичиг үсэггүй нь тэнд уншиж, бичиж сурч, мужаан, гагнуурчин, жолооч,  өрлөгчин, цахилгаанчны мэргэжил эзэмшин үнэмлэх өвөртлөөд Улаанбаатар хотын орон сууцны хороолол, оффисийн барилгууд, “Найрамдал” төвөөс эхлээд хүүхдийн зуслангуудыг  барьж  халагдахдаа 300 төгрөгийн цалинтай ирж  байсан нь тэр үеийн ханшаар их мөнгө байлаа.

Өнөөдөр цэргийн  алба хаах  хугацаа нэг  жил. Түүнийг гурав биш юм гэхэд хоёр жил,  ядахад 1.6 жил болгох боломж бий. Харин залуусын дунд  цэргийн алба хаах хүсэл эрмэлзэл, сонирхол эрс багасчээ. Их, дээд сургууль төгссөн дипломтой ажилгүйчүүд олширч,  болж өгвөл Солонгос руу гэрээгээр эсвэл хараар ажиллахаар хэдэн мянгаараа “нүүдэг” болсон. Өдгөө БНСУ-д 40 мянга гаруй монгол хүн ажиллаж, амьдарч байна. Гадныхан аль  эрүүл чийрэг, бие бялдар сайтай залуусыг маань ажиллах хүчинд сорчилж авдаг. Тэнд очоод хүнд хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөгтэй болсон ч   өвчин эмгэгтэй болж ирсэн нь цөөнгүй. Түүнчлэн ард хоцорсон  өндөр настай аав, ээж нь бурханы оронд явсан, ах, эгчдээ орхиод явсан хүүхдүүд нь хараа хяналт муугаас гэмтэж бэртсэн, амь насаа алдсан, гэр бүл салж сарнисан гээд ил, далд өчнөөн асуудал үүсдэг нь нууц биш.

Тэгэхээр харийн орон руу гурав байтугай жилээр  явж болдог юм чинь  эх орондоо эр цэргийн албаа хаагаад сарын хоёр сая төгрөгийн цалинтай ажиллаж яагаад болохгүй гэж. Түүгээрээ хуримтлал үүсгэж, байрны зээл, сургалтын төлбөр төлөх,  ар гэрийнхээ амьдрал ахуйд нэмэрлэх бүх боломж  нээгдэх бус уу. Ерөнхийлөгчийн яриад байгаа төмөр зам, шинэ нисэх буудлыг дагасан дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын  том төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болговол 30 мянган ажлын байр  бий болно  гэсэн тооцоо судалгаа  гарч байгаа юм.  Засгийн газар, УИХ бодлогоор дэмжиж,  улс орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралыг баталгаатай болгохын төлөө эв эеэ нэгтгэж ажиллавал төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх эдийн засгийн хөшүүрэг,   хөрөнгө оруулалтыг  босгоход ядах зүйл үгүй. Ажиллах хүчний цалинг шийдэхэд ч асуудалгүй. 

Монголчууд эх орныхоо төлөө эрт цагт буу үүрээд хугацаагүй албанд мордож, дайны үед таван жилээр алба хааж явсан түүхтэй. Энх цагт эх орныхоо хөгжлийн төлөө тангараг өргөж, бүтээн байгуулалтын ажилд цалинтай үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж.
Зууны мэдээ
Ч.Зотол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • З 2018-02-23 12:30:00
    Зотов оо цэрэг бол ажил хийж мөнгө олохоор алба хааж буй хүмүүс биш
  • Зочин 2018-02-23 10:16:14
    Хар Африк-ийн мулгуу замыг давтах нь утгагүй
  • Баагий 2018-02-23 06:36:27
    Үлгэр ярьдаг хүн ч байна. Үлгэрт үнэн голоосоо итгэдэг хүмүүс ч байна аа, байна.
  • үлгэр үлгэр 2018-02-23 06:30:05
    халтуурны л юм болно ш дээ, харин дунд нь нь ажиллаж цавчаа хийж сурсан хүмүүст бол ашигтай л юм болох байх,
    • яг яг 2018-02-23 06:30:32
      сүүлд нь тэгээд бүтээсэн юмч байхгүй, мөнгө ч байхгүй л үлдэх байх даа
  • Бат 2018-02-23 06:16:29
    Дэмжиж байна. Бид маш их ярьлаа. Хийх цаг нь болсон. Хийхдээ эрдэм шинэжилгээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлан зоригтой, шударга, шуурхай ажил болгохыг хүсн...
  • Zochin 2018-02-23 05:21:21
    Ардын хүүхдийг яаж ч болно гэж бодоо юу. Хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй нь хүс лтээ тавиад цэрэгт ахлагч хилгэж болно шүү дээ.
  • zochin 2018-02-23 05:03:44
    барилгын ч юмуу компани ажилтнуудаа төсвөөс цалинжуулаад дэглэмийн дор ажиллуулж ашиг хийх юмуу, албадан хөдөлмөрөөс ялгаатай юу
  • шоогоо 2018-02-23 03:02:49
    Соц үеийн барилгын цэргүүдбарьсан барилга хазгай муруй ханатай дээврээс нь ус гоождог сонин сонин юмнууд л байгаа. Ялангуяа цэргийн ангиудад иймэрхүү барилга их...
  • өөжий 2018-02-23 02:55:13
    Битгий хуцаачээ лалараа, монгол жаахан ч гэсэн армигүй болох нь. Энэ ч хятадын нөлөөтэй байх шүү. Женко сдак монгол хонины арьстай гадаад чоно бололтой
  • Зочин 2018-02-23 02:34:46
    13-р зууных шигээ биш гэхэд чадварлаг цомхон өндөр түвшний бэлтгэлтэй армитай бсан нь дээрээ.Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг. Цэр-эх орноо,ажилчин бүт.байгу...
  • цэрэг 2018-02-23 02:28:20
    Цэргийн алба ярихаар чацага аллддаг нэг хэсэг нь байдаг бололтой Зодуулна гэж боддог юм уу Тийм юм байхгүй болсон шүү дээ Хүний эрх энэ тэр гээд айхтар хяналт б...
    • General 2018-02-26 07:45:29
      ha ha ha tseregt odoo hen ybah uu huurhii odoo 18 hurch bui zaluus unuuh ajilgui 25 deesh ybahgui ee tegeheer tsergiin buteen baiguulalt gedeg bol ulger
  • Зочин 2018-02-23 02:22:44
    Юу хийлгэх гээд байгаан.Солиорч байхынхаа оронд утааг яаж арилгахаа бодооч.Улирч балраад үлдсэн соц нийгмийг мөрөөдөөд байгаа юмуу.Хойд со болох гээ юу.
  • akaa 2018-02-23 02:21:14
    энэ яриад байгаа бүхнийг ажил болгох хэрэгтэй,Өвлийн цагаар нь сургалтанд хамруулж гэх мэт
  • rtghy 2018-02-23 02:10:04
    tseregt yabj uzeegui mald ulsiin baatar gedeg shagnal ogohoor iim teneg yum yarian er emgui tseregt sain duraar yabdag bol zugeer yadahdaa gudamaar er ni uu em ...
  • !!! 2018-02-23 02:09:02
    П.Очирбатаас хойшх Ерөнхийлөгч нарын чанар чансаа нь тууштай, огцом уруудах замаар явж ирсэн!! Доошоо ёроолгүй бололтой дог шүү!!!
  • Zerguudiig buteen baiguulaltand daichila 2018-02-23 01:58:35
    Mash Zow sanal bainaa Odoonii zerguud gej oligtoi jagsaj ch chadahgui guzeegee diilehee bolison tejeewer gahai shig yumnuud boljee Ajil hiilgewel oorsdod ni her...
  • иргэн 2018-02-23 01:55:37
    энэ баттулга ч венесуэлийн уга чавес л болох нь дээ аргагуй харанхуй амьтан даа ухаангуй ноенд урагшгуй албат гэж хонзогногч зи улам харлуулаад байх юм