Хөдөө орон нутагт шалгалт өгсөн иргэн яам агентлагт ажиллахгүй

Төрийн албаны Салбар зөвлөлүүд төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх зорилготой бөгөөд тухайн нутагтаа амьдардаг, эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах  нь орон нутгийн болоод иргэдийн эрх ашигт нийцэх нь ойлгомжтой юм.

Гэтэл сүүлийн үед тухайн аймаг, суманд амьдардаггүй, оршин суух бүртгэлгүй, өөр аймаг, нийслэлийн иргэд шалгалт болох хөдөө орон нутгийг зорьж очин, сонгон шалгаруулалтад орж, тэнцээд, нөөцөд бүртгүүлэх замаар яам, агентлаг, өөр аймаг, сумын төрийн захиргааны байгууллагад томилогдон ажиллаж болох юм шиг ташаа ойлголттой иргэд цөөнгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм. Хөдөө орон нутагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн яам, агентлагт ажиллах, тухайн ажлын байрны шаардлага, туршлага, мэргэшил, боловсрол, ур чадварын багц шалгуурыг хангахгүйн зэрэгцээ ангилал, зэрэглэлийн хувьд ч өөр байдаг.

Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр газраас хөдөө орон нутагт очиж байгаа шалгуулагчдыг шалгалтад оруулахгүйг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-23 04:37:42
    shalgalt ni hudlaa yum bna lee mungu ugsun huniig tentsuuldeg yum bish uu tumen olnoor togloh yumaa
    64.119.16.12
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-23 03:34:02
    тах аа хамгаалж чаддаггуй тоглоомын байгууллага таз ийг татан буулгавал зохино
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах