Өнөөдөр шинийн 8-ны билигт сайн өдөр
Өнөөдөр шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, ирэх жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгадаг билээ. Тэгвэл шинийн 8-нд үйлдсэн буян түм, живаагаар үрждэг талаар лам хуврагууд айлдаж байна.

Энэ өдөр гандан хийдүүдээр ном уншлага ихтэй, олны хөлд дараастай байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Авидын орон төвд Дарь эхийн мандал шива хурал хурж даллага авна. Мөн үргэлжлүүлэн Ногоон дарь эх хурал цанриглах юм байна. Мөн Манба Дацан хийдэд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурах ажээ. Энэ хурал нь Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм байна.
 
Түүнчлэн Тийн унжлагат шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн өнөөдөр 14:00 цагаас "Буянт ухаа спорт цогцолбор"- т болно. Заслыг Эрдэмт хувилгаан Ренбүүчи багш нар, Монголын их хүрээ хийдийн лам хуваргуудын хамт хийж, ном айлтгана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.