ФОТО: 72 жил ханилсан буурлууд “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийв

Тоонот гэрт толгой холбоод нэгэн жарныг хол давсан азай буурлууд очир эрдэнийн хуримыг бэлгэшээн хийсээр энэ цагийг хүрсэн уламжлалтай.
 
Тэгвэл хуримын ордонд өнгөрсөн лхагва  гарагт/02.21/ 72 жил ханилсан хоёр буурал “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийсэн байна. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат А.Манкаа, О.Гүнжээ гэх азай буурлууд 1946 онд гал голомтоо бадрааснаас хойш хамтдаа 72 жил ханилсны хүндэтгэлийн хуримаа хийжээ.


 
А.Манкаа гуай 96 настай, харин О.Гүнжээ эмээ 92 насыг зооголсон буянтай буурлууд юм.



Тэд хамт амьдрах хугацаандаа найман сайхан хүүхдийг өлгийдөж авсан ба одоо тэдний үр, ач нийлээд 100 хол давжээ. Сонирхуулахад, Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэдний ач охин юм.






Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-06 11:57:50
    sxn buurluuddaa eruul enkh az jargalig xusen erooe.
  • 059 2018-03-02 03:19:10
    yamar goyo yum be...
  • Зочин 2018-02-26 05:33:01
    Баяр хүргье. сайхан буурай нар байна.
  • Зочин 2018-02-25 06:20:31
    Сайхан буурлуудын буян хишиг арвижиж, эрүүл энх байх болтугай. Ханилсан хос болгон хамтдаа урт удаан амьдарч явахыг ерөөе. Аз жаргал дэргэд байдаг.
  • saihan byyrlyyd!!! 2018-02-23 09:39:32
    Mongolchyyd bidnii amidraliin saihanii gol ni yyndee l baidag baih daa!!!az jargal yrt nas hysye!