Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, багагүй шуугиан дэгдээж байсан Г.Сарангэрэл дахиад хар тамхины хэрэгт холбогджээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Эрүүгийн цагдаагийн ажилтнууд мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийж, тэнд мансууруулах бодис зарж борлуулж, хэрэглэж байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэл тэдний дунд байж таарсан тухай эх сурвалжууд бичиж байна. Түүнээс тухайн үед шинжилгээ авахад шээснээс нь “мөс” илэрсэн гэнэ. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст Г.Сарангэрэлийг шалгаад хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн