ВИДЕО: Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар ИХ ДУУЛГААС хүрэл медаль хүртлээ
Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф” их дуулга тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэж буй бөгөөд манай улсаас нийт 19 бөх зодоглож байна

Тэмцээний эхний өдөр  эрэгтэйчүүдийн 60кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Эдгээр жинд манайхаас есөн жүдоч зодоглосноос хоёр нь хүрэл медаль хүртжээ.



Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт бөх Д.Алтансүхийг ялсан бол Л.Энхрийлэн ОХУ-ын жүдоч Анастасия Конкинаг ялж хүрэл медалийн болзол хангажээ.

Ингэснээр манай жүдочид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар долдугаар байрт бичигдэж эхэллээ.



Өнөөдөр тэмцээний  эрэгтэйчүүдийн 73кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорно.



Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.