Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд GPS буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илрүүлэгч төхөөрөмж суурилуулжээ. Төхөөрөмжийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ба хурдыг авто тээврийн үндэсний төвд камераар хянаж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцон ажиллаж байгаа юм байна.
Засгийн газрын 2012- 2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Тээврийн удирдлагын төв байгуулагдан ажиллаж байна. Тус төвөөс хөдөө орон нутгийн 802 том, дунд, бага оврын тээврийн хэрэгслүүдэд GPS тоног төхөөрөмж суурилуулжээ. Энэхүү төхөөрөмжийг суурилуулсанаар тээврийн хэрэгслийн хурд байршил, хөдөлгүүр, ямар жолооч барьж яваа зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Тодруулбал Авто тээврийн үндэсний төвд том дэлгэц суурилуулсан. Уг дэлгэдээр хөдөө орон нутагт явж буй тус төвд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг хянаж байгаа юм. Цагт 70 км цагийн хурдтай явна. Хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл улаанаар тодорч зөрчил гаргасныг илэрхийлдэг байна.
Энэхүү төхөөрөмжийг суурилуулаад жил гаруй хугдцаа өнгөрч байна. Харин Авто тээврийн үндэсний төвөөс тус төхөөрөмжид хяналт тавиад 6 cap болж байгаа гэж Хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтсийн дарга Батбаяр хэлж байна. Энэ хугацаанд орон нутгийн замтай холбоотой осол зөрчил 90 хувиар буурсан гэх тоон мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ. Авто тээврийн үндэсний төв нь НЗЦГ-тай хамтран ажиллаж байгаа юм.
Холын замд цагт 70 км цагийн хурдтай явах ёстой. Хурд хэтрүүлбэл жолооч руу нь утасдаж, таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж байна. Хэрвээ тухайн жолоочийн утас сүлжээгүй газар таараад холбогдохгүй бол замд байрлах цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажиллаж байна.

Өглөөний сонин