Отгонтэнгэр хайрханд аврах, эрэн хайх сургалт зохион байгуулна
Онцгой байдлын алба уулчидтай хамтран ажиллахаар болжээ. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар өчигдөр Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга,  дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын уулын аврах ажиллагааны үндэсний тогтолцоо, уулчин аврагчдыг сургах, сургалтын тогтолцоог бий болгох замаар Олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, уулын аврагч, дасгалжуулагчдыг бэлтгэх, мэргэжлийн уулчдын хамтарсан уулын аврах багийг байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай сургалт, бэлтгэлийн бааз байгуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Онцгой байдлын ерөнхий газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр “Отгонтэнгэр”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Алтай таван богд” ууланд  баруун бүсийн хэмжээнд өндөр уулан дахь эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгууллахаар төлөвлөж байгаа аж.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-02-25 11:18:38
    Khairkhand surguulilalt khiij bolokhgui shuu!!!
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах