“Рио Тинто”-г Гаагийн олон улсын шүүхэд өгөх цаг болсон гэв үү

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” группийг Гаагийн олон улсын шүүхэд өгнө гэх мэдэгдлийг таван жилийн өмнө хийж байв. Учир нь “НҮБ-аас байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн нөөцдөө эзэн байх үүднээс халдашгүй дархан эрхийг тунхаглаж 1803 дугаар шийдвэрийг гаргасан. Үүний хэрэгжилтийг Гаагийн шүүх хянадаг. Тиймээс бид тус шүүхэд хандана. Мөн НҮБ-ын удирдлагад энэ талаар мэдээлэл явуулахаар болсон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхдаа хөрөнгө оруулагч нар Монгол Улсын Засгийн газартай “Good faith”  буюу шударга хэлэлцээрийн болон тэгш эрхийн зарчим баримтлаагүй. Үүнээс гадна “Рио тинто” групп говийн усны нөөцөд заналхийлж байна” гэсэн юм. Гэвч энэ асуудал  тэрүүхэндээ намжсан. 

Тэгвэл Оюу толгойн компани өдөр бүр 5-6 сая ам.долларын борлуулалт хийгээд хоёрхон хувийг татвар, цалин, ашиглалтын төлбөрт өгдөг тухай Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Мөн тэрбээр “ГААГ-ын олон улсын шүүхэд хандан гэрээг сайжруулах, эргэн харах бололцоо байна. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын хийсэн энэхүү гэрээг ингэж сайжруулахаас өөр аргагүй. С.Ганбаатарын арван жилийн өмнө ярьснаар олон улсын шүүхэд Оюу толгойн гэрээг өгвөл гэдийсэн Рио Тинто-гийн чих зөөлөрч мэднэ” хэмээжээ.  

Учир өнөөдрийг хүртэл Монгол Улс өөрийн баялаг болох "Оюутолгой"-доо эрчим хүч нийлүүлэх хэмжээний давуу эрх эдэлж чадахгүй байна. 

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангана. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн аж.  Харин энэ сарын дундуур ''Оюутолгой'' ХХК-аас “Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцаллаа” гэх мэдэгдлийг гаргасан юм. Энэ дагуу Эрчим хүчний яамнаас бусад албаны хүмүүстэй мэдээлэл хийж, “Таван толгой ЦС”-ын ТЭЗҮ бэлэн хэмээн мэдэгдсэн юм. “Таван толгой”-н Цахилгаан станц баригдаж “Оюутолгой”-д цахилгаан нийлүүлэх нь Монголын эрх ашигт нийцнэ. Энэ ойлгомжтой зүйл. Гэхдээ сар шинийн өмнөх мэдээллээр бол “Оюутолгой” компани арай өөр ойлголттой байхаар харагдаж байна. Тэд өнгөрсөн баасан гарагт “Оюу толгой” компани уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ажлын явцын талаар тодруулга хийж байгаагаа мэдэгдсэн байна. 

Ингэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. “Оюутолгой” компани эрчим хүчээ Монголоос авна гэсэн заалтыг түдгэлзүүлснийг Засгийн газар сэргээсэн.Өнөөдөр Хятадууд болохоор 200 сая ам.долларын эрчим хүч нийлүүлж буй. Харин цаашид тэд “Тавантолгой”-н цахилгаан станцыг биш уурхай дээрээ ЦС-ын ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Ийнхүү Рио Тинто Монголын баялгийг давуу эрхээр ашигласаар байна....

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-05 00:10:17
    Эхлээд ионголын талаас оролцсон болон дараа нь гэрээг өөрчилсөн хүмүүсийг маш сайн шалгаж авилагыг нь тогтоох хэрэгтэй тэгсэн тохиолдолд оюутолгойтой хатуухан...
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2018-02-27 04:26:11
    Эзэнгүй төр цаашид аж ахуйн үйл ажиллагаа явуулаад байвал ОТ-той адил томоохон уул уурхайн ажлууд Монгол улсад ашиггүй алдагдалтай ажил хийсээр байх болно.
    202.179.26.197
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-02-26 11:26:48
    Рио Тинто”-г Гаагийн олон улсын шүүхэд өг. Эхлээд монгол авлигачдадаа ялыг нь өг. Дараа нь гэрээ автоматаар хүчингүй болох боломж байна
    64.119.17.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-26 03:10:25
    Юу солиороод байгаа юм бэ? 1-рт Оюутолгой биш Засгийн газар гэрээг цуцалсан. 2-рт энэ нь Монгол улсад хохиролтой биш. Оюутолгойг цахилгаанаар хангах үүргийг
    122.201.24.182
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-02-26 03:11:50
      Рио Тинто өөрөө хүлээж байгаа юм. Тэр болтол тэд Хятадаас эрчим хүчээ авсаар байх болно. Бидэнд тийм хүчин чадал байхгүй юм чинь өөр яахын? Галзуу юм бол өөр га...
      122.201.24.182
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2018-02-26 03:13:24
        зар очиж хуц. Гэрээний хувьд одоо өөрчлөлт оруулах шаардлага ч байхгүй, боломж ч үгүй. Өнгөрсөн жилд ОТ улсад 182 сая долларын татвар төлсөн. Хэдэн ААН-с хэчнээ...
        122.201.24.182
        Мэдэгдсэн Хариулах
        • Зочин 2018-02-26 03:14:23
          н төгрөгний татвар хурааж байгаа билээ. Лав л магнайд нь ОТ яваа. Бид ингэж галзуу хүмүүсийн үгээр эдийн засгаа хямрааж болохгүй. Ганбаатар, Жагаа нараар тоглуу...
          122.201.24.182
          Мэдэгдсэн Хариулах
          • Зочин 2018-02-26 03:15:21
            лдаг цаг өнгөрсөн. Олон мянган залуусыг хөлдөө чирсэн, тэр хар хүүр. Өнөөдөр энэ байгууллагыг тогтвортой ажиллуулах юу юунаас чухал.
            122.201.24.182
            Мэдэгдсэн Хариулах
            • ЭЗч 2018-02-26 03:57:22
              Тэхдээ л Монголоос цахилгаан эрчим хүчээ авах хэрэгтэй. Цахилгаан станц барьчихгүй яасийн. 60 жил ашиглах уурхай юмбол Монголоос нүүрс авах цахилгаан станцаа
              23.242.16.30
              Мэдэгдсэн Хариулах
              • ЭЗч 2018-02-26 03:59:33
                бариач. Хятадаас л бүх юм импортлоод байх юм. Баяжуулах үйлдвэртээ ашигладаг Монголд элбэг байдаг шохойг хүртэл Хятадаас импортолдог гэсэн. Монголоос аваач
  • ??? 2018-02-26 03:04:26
    МУ-ын Засгийн газар өөрөө л ийм гэрээ байгуулсан шүү дээ. Гэрээ байгуулсан л бол бандан пад!! Гэрээг өөрчлөх журам нарийн, зүгээр дураар муйхарлаж болохгүй!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-02-26 03:02:24
    S.Bayar Bayrtsogt Saihanbileg Elbegdorj M.Enkhbold nar 10 saya 10 saya $ avch Ekh Ornoo hudaldsan ni margaangui unen shuu dee....
    112.72.15.234
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол Иргэн 2018-02-26 23:23:29
      Яг үнэн
      66.181.190.23
      Мэдэгдсэн Хариулах
    • Эх оронч биш нөхөр үү 2018-02-26 03:53:23
      Маргаангүй үнэн бол яагаад шүүхэд өгч үнэнийг тогтоолгохгүй байгаан.Тэгвэл Монголын ЗГ биш, Англи, Австралийн шүүх Рио Тинтог татан буулгаж ОТ-г Монголд өгнө дө...
      23.242.16.30
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-26 02:40:04
    Гадаад дотоодын луйварчид ингэж идээд байвал монголыэ ард түмэн ядуу амьдрахаас яах вэ дээ. Сэтгэлгүй улс төрчдийн гай шүү дээ
    172.56.13.140
    Мэдэгдсэн Хариулах
  • жаргаа 2018-02-26 02:32:52
    ГААГд өгөөөөөөчээээээээээээээээээээээээээээээээээ
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-02-26 02:19:19
    GAAG maagdaa ogoh zag ni bolsoon Bosoo Ganbaa l yum bol yariad bailgui naadhaa darui ajil hereg bolgoo !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах