ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын ээлжит хуралдаантай
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:30 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Азийн хөгжлийн банк, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Blue sky” зочид буудалд болно.

10:00 цагт:  "Монголын түүх"-ийн олимпиадын хоёрдугаар шат Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно.

10:00 цагт: Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит хуралдаантай. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ахмад дипломатуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлнэ. Тусгаар тогтнолын ордны 6 давхарт

11:00 цагт: Дэлхийн Банкны байранд Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.

13:30 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур эхчүүдэд сэтгэлийн дэм өгөх хандивын аян өрнүүлж байна. Уг аянд туслахаар иргэд аж ахуйн нэгжүүд хандив өгч байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаяг: Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн байр, 405 тоот
 
14:00 цагт:  БСШУСЯ гадаад түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийнэ. Уулзалтанд Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО, ЖАЙКА, КОЙКА зэрэг гадны түншлэгч байгууллагууд оролцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний талаар нээлттэй, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

14:00 цагт: Mонголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, MDS&KhanLex ХХН-ийн захирал Ж.Майзоригийн дэмжлэгтэйгээр, “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо”-ны залуу уран бүтээлчидтэй хамтран Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн сургуулийн хүүхдүүдэд сонгодог хөгжмийн тайлбартай цуврал тоглолтыг зохион байгуулж байна. Энэ удаад Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" галерейд С.Прокофьевийн “Петя ба Чоно” бүтээлийг хүүхдэд зориулсан тайлбартайгаар хүргэнэ.

15:00 цагт: Хүний эрхийн цуврал лекц Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцээр Хүний эрх хамгаалагч, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Бадамсамбуугийн Болорсайхан оролцож "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр лекц уншина.

18:00 цагт:  Уран бүтээлч Ц.Ягаанцэцэгийн "Гэгээ-5" үзэсгэлэнгийн нээлт МУЗ-ийн "Улаан гэр" галерейд /Шангри-Ла худалдаа/ болно.

Багш мэргэжлийн хамгийн өндөр зэрэг болох "зөвлөх" багш зэргийг БСШУС-ын сайдын тушаалаар энэ жил 72 хүнд олгохоор боллоо. Зөвлөх зэргийн үнэмлэхийг гардуулах болон арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх ажлын уулзалт БХО-нд болно. Утас 99058414
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.