ББСБ-ын 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж байна
Өнөөдрийн байдлаар нийт 534 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа ба салбарын нийт хөрөнгийн хэмжээ 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо нийт хөрөнгийн хэмжээ 23.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг салбарын хөрөнгийн хэмжээ нэмэгдсэнээр зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсч, хүүгийн түвшин буурсан байна. Мөн нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөн 638 тэрбум төгрөг болж, нийт ашиг 13 хувиар нэмэгдэж 66.8 тэрбум төгрөг болов.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарын тухайд гишүүдийн тоо 55.624 болж, нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг болсон нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт боллоо. Түүнчлэн салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хэмжээ 1.2 пунктээр буурчээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.