15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 67,823 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дорнод Худалдаа" (DES+14.98%) болон "УБ-Бүк" (BUK+6.25%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" (ITLS-11.35%) болон "Хархорин" (HHN-8.82%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 329 ширхэг үнэт цаасыг 33.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20129.97 нэгж болж 0.52 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,432,610,775,046 төгрөг боллоо. 
 

П.НАР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.